Нийгэм мэдээ
Ангийн дарга нь ажилтнаа архи ууж, ажил тасалсан гэж зоджээ

Олон нийтийн цахим сүлжээнд дугаар бүхий хилийн цэргийн ангийн албан тушаалтан доод албан тушаалтнаа ажлын байран дээрээ хүч хэрэглэж зодсон гэх мэдээлэл нийтлэгдсэн.
Мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас дээрх асуудлыг 2024.11.28- ны өдөр гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгаж байна. Шалгалтын явцад ангийн эрх бүхий албан тушаалтан болох М нь тус ангийн ангийн ахлах ажилтан А-г удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажил тасалсан гэх шалтгаанаар загнаж цохьсон гэх нөхцөл байдал тогтоогдсон.
Одоогоор хохирогчийн биеийн байдал хэвийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуулиараа гар хүрч болохгүй ч, эр хүн, ахын хувиар сургамж өг ч дээ
АРХИЧИН ХУЛГАЙЧИД УХАМСАРЫН ШАНАА ӨГСӨН ЗАХИРАГЧИД ЦОЛ НЭМЬЕЭ АХИН БАЛБААД ӨГ ЛАЛАРЫГ
Хэрэв эрүүл мэндийн төдийгүй, амь насны хэрэг болсон бол яахав? Энэ цохисон хүн буруутай зүйлд буруугаар арга хэмжээ авсныхаа төлөө амьдралаараа хоёулаа хохирох уу? Угаасаа хууль журмандаа авдаг арга хэмжээ байгаа шдээ.
Эр хүн шиг л ярьж
Шогтоод байхгүй зөв арга хэмжээ авч
Goe shanaaddag gar ve.ug ni arhi uusan ajlaa tasalsan amitniig halj ajilgui bolgoj bhaar uhamsriin shanaa gantsiig ogohod buruu uy bsiin,deerees ni nemeed oshigloson bol harin buruudah bh
Уг нь дарга хүн ийм байдаг. Энэ бичлэг хэн хийж цацав энэ л сонин байна даа
Бичлэг цацсан хүн нь хамтран архидан согтуурсан л нөхөр бхдаа. Ёстой хуучнаар бууны нохой, сүүлийн үеийнхээр шүгэл үлээгч гэж өхөөрдөөд ч бгаа юм шиг.
Эр хүн шиг л арга хэмжээ авсан байна,цалин хасахад эхнэр хүүхэд л хохирдог юм даа
Зодож болохгүй . Захиргааны арга хэмжээ авах хуультай
АЖЛААС НЬ ШУУД ХАЛЧИХСАН БОЛ ЭНЭ ДАРГА ХЭЛ АМАНД ОРОХГҮЙ ӨӨРТ НЬ АМАР Л БАЙХГҮЙ ЮУ. ОДОО ХҮН ЗОДСОН ГЭЭД АСУУДАЛ ҮҮСЧИХЛЭЭ. АРХИЧИН ЗОЛИГИЙГ ӨМӨӨРЧ Л ИЙМ ҮЙЛДЭЛ ГАРГАДАГ Л ДАА ЦЭРГИЙН ДАРГА НАР. ТҮҮНЭЭС ХҮН ЗОДОХ ӨВЧИН ТУССАН БИШ ЯМАР. ОДОО ЦЭРЭГ ДООД АЛБАН ТУШААЛТАН ХУУЛЬ ДҮРЭМ ЗӨРЧСӨН БОЛ ТЭГЭЭД ХАЙРЛАХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ. ХУУЛЬД ЗААСАНЫ ДАГУУ Л ЗАЙЛУУЛЧИХ НЬ АМАР БОЛЖЭЭ. НИЙГЭМ Ч ИЙМ БОЛЛОО.
Олон сануулж, шийтгэж зэмлэсэн л байгаа л даа. Тушаал гаргаад шууд халаад хөөгөөд явуулах эрх нь байгаа л даа. Гэхдээ өрөвдөөд л ганц шанаа өгсөн чинь гай боллоо доо.
Жинхэнэ дарга бна, ажлаас нь халаад хөөсөн бол амьдарлаараа хохирно. Шанаа аваад ойлгож л явлаа, хүний төлөө л ингэж бга, ер нь бол дайны цагт нэг битий хэл нэг хэсэг ч тамлуулсан нууцаа алдахгүй цэрэг байхын тулд ийм л байх ёстой, хүний эрх гэж хуцацгаана эрхээ хасуулж эх орны цэрэг болдог, тэгсэны төлөө гавьяаны амралтандаа гардаг шүү. Энэ даргийг шийтгэвэл эсэргүүцэнэ шүү. Давалгаалая
Хэлээд ойлгохгүй нөхдүүдэд энэ зэргийн шанаа бх л шүүдээ Тэр тусмаа хил хязгаар манаж бгаа үед бол. Дайснууд энэ бтугай юм үзүүлнэ шдээ
Ажил амьдралгүй болгосноос дээр. Ах хүн дүүдээ ухамсрын шанаа өгч л гэж бодож байна
Зөв
Буруу хийсэн үйлдэлээ дандаа бусдын буруу болгож хаацайлдаг, худлаа шалтаг зохиодог, хариуцлагаас зугтаадаг энэ байдлаа хэзээ болих вэ Монголын цэрэг армийнхаан. Хүчний байгууллагад бугшсан коммунизмын үеээс өвлөгдсөн хүчирхийлэл зогсох ёстой. Аливаа мэдээлэлд дүгнэлт анализ хийх чадваргүй оркууд нь итгээд, дэмжээд явчих юмаа.
Гоё орж бндаа
Цэрэгт байх л ёстой шанаа өгч.....даргын зөв...
Ажилаас нь халаад, талхнаас нь салгаад яахав дээ гэж бодоод нэг хумсарын шанаа өгөөл биз дээ.Тэрнд буруутаад байх юм байхгүй.Харин энэ бичлэгийг цацсан гар хумсаа нуусан муур байна даа....
Ёстой гоё дарга бна. Халаад явуулбал ар гэр нь хохирно. яэр хүн шиг дарга бна даа өмөөрнө шүү
Ухамсарт нь хэлээд ойлгохгүй бол шанаа өгөх нь зөв.Ингэж байхаар шууд халах байж.Камерийн бичлэг цацсан новш шууд халагдах өргөдлөө өг.
Хм... Ажил төрөл нэг ийм л байна. Хүн зодсон хүнийг өмөөрөхгүй ээ... Гэхдээ удаа дараа бэртэгчин зангаар ажил тасалж, новширдог нэг хүнийг ажлаас халаад, хөөгөөд явуулахад дараа нь ирэх нэг хүнийг бэлдэнэ гэдэг бас л цаг хугацааны асуудал байдаг. Бичлэг цацаж олон нийтийг анхааралд оруулах гэсэн арга ядсан л арга. Аль эсвэл хүчний байгууллагуудыг хүчийг сулруулах хорон санаа. Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Удаа дараа хүн зодсон уу... Удаа дараа архидаж, ажил тасласан уу...
архи ууж тамхи татсанаа гавьяа байгуулсан мэт гайхуулж лах гарууд бас байдаг
Төрийнхөө нөгөөх том тэнэгийг дууриаж бгаам. Дарга хүн муухай ааштай, их зантай, доод хүмүүсээ зодож болдог гээд ойлголт өгөөд байхаар аргагүй дээ.
Хүний эрх чалөө ид яригдаж бгаа цагт зодож болохгүй Зүгээр л ажлаас хал
Удаа дараа архи ууж ажил тасалсан гэвүү . Ийм архичин арми яаж батлан хамгаалах юм
Архичин пиздад ухамсарын шанаа өгөхөд яадгийм....гоншигоноод байвал ажлаас нь хөөгөөд явуулаач..
Барцад нь арилтал шанаадлоо
Сануулга цохисон бол ч яахав
Цэргийн байгууллагад иймэрхүү ухамсрын шанаа байж л байдаг ш дэ, шанаа аваагүй цэргийн албан хаагч байдаг юм уу, эр хүн болж төлөвшихөд байх л зүйл, бүү сүржигнэ
Гоё шааж архичинг
Зөв өө
энэ маш буруу зүйл учир нь хүнд ар гэрээс нь өөр зүйлд асуудал гар ч болно бас хүний эрхэд халдаж болохгүй
бас гуйнагтай үедээ өөрийгөө тайвшруулах гэж ууж болно
Ажил.амьдаралыг нь бодоод ухамсрын шанаа өгсөн бна . Зүй нь халах л байсан
Арга хэмжээ авсаар байхад засрахгүй байвал ухамсрын шанаа өг өөр яах ёстой юм
Цэрэгт байхад энэ юу ч биш байлаа. Одоо л нэг их сүржигнэдэг болж. Энэ өрөөнд камер байсан юм бна.
Тэнэг бол ажлаас чөлөөлсөн дээр.
Гэхдээ хүн зодож болохгүй. Хуулийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй. Ёс зүйгүй нөхрөөс болж өөрөө хэрэгт орж байна тун харамсалтай юм.
Эр хүн шиг л арга хэмжээ авсан бна.
Байдаг л шанаа.
Ажилаас нь халах.цалин бууруулах гээд шийтгэхгүй Сайхан ухамсрын шанаа өгөхөд зүгээр ш дээ.
Хүн зодох гэмт хэрэг авах ёстой арга хэмжээгээ гар хүрэлгүй авч чаддаггүй тушаалтны буруу эрхээ буруу эдэлсэны тушаалтны буруу
Армид ухамсарын шанаа эр улсуудын хооронд заавал байдаг одоо л ахлагч, цэргүүд бүүр галзуурсан тэд нар ямар амралтанд очсон биш, гэртээ байгаа биш армийн ёс жаягийг дагаж л таараа цэргийн хугацааг хоёр жил болгож байж тэд нар хаана очсоноо ойлгоно. Хоёр жил болгож бүтээн байгуулалтан дээр ажиллуулах хэрэгтэй ядаж генерал, хурандаа, офицерууд нь ажилтай болно. Эх орон ямар тэднийг бордох гэж генерал, офицер болгоогүй тул бүтээн байгуулалтанд оролцуулах ёстой!!!
Хэтрээд алдаад бгаа хүнийг архинаас болиулах гэсэн сайн дарга бн. Архи уудаг хүн бусдын сайхан сэтгэлийг ойлгохгүй л дээ
Иймэрхүү ажил хийдүүлдэг нөхдийг өөгшүүлэх хэрэггүй ажил хийх хүсэлтэй нэгнийг ажилдаа ав.
Архи уудаг хүнийг ажилд аьах хэрэггүй.
Онгироо муу л... вэ
Цалинг нь хасаагүй ар гэрт нь дарамт бололгүй ухамсрын шанаа өгчээ хө. Зөв зөв дэмжиж байна. Цаадах нь хэлээд ойлгохгүй давтан хийгээд байхаар өөр яах ч билээ дээ нээрээ.
Нөгөө өөрсдийгөө цаг наргүй хүзүү ажилтай гээд залуугаараа өндөр тэтгэвэрт гарсаар байгаа шимэгчид чинь ингэж улсын ажлыг халтуурдаад архидаад хэвтэж байгаа шүү!!! НДС - хоослогчид!!!
Цалингийн хувиар шийтгэх эсвэл ажлаас нь халах гэхээр ард нь гэр бүл үр хүүхэд нь л идэх талхны мөнгө хасагдана гэж бодохоор хэцүү л дээ. Хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг үгийг бодох хэрэгтэй
Зөв ш дээ ажил хийхгүй юм бол архиа уугаад өөр хүнд байраа тавиад өгөөчээ....