УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдахгүй
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Гэвч өнөөдөр /2024.12.09/ МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдахгүй аж.
Харин өнөөдөр УИХ-ын нийт найман байнгын хороо хуралдаж, 2025 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм байна.
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагт болохоор товлогджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.