Гадаад мэдээДЭЛХИЙ

Кендрик Ламар “Super Bowl”-д “Not Like Us” дуугаа дууллаа

Рэппер Кендрик Ламар Америк хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хагас цагт “Not Like Us” дуугаа дуулсан байна. Drake-ийг дисслэн гаргасан тус дуугаараа Ламар саяхан Грэммийн шагнал хүртсэн билээ.

37 настай Ламар “Squabble Up”, “DNA” болон бусад хит дуунуудаа дуулсны дараа тайзны бүжигчдэд хандан “Тэдний дуртай дууг нь дуулмаар байна. Гэхдээ тэр намайг шүүхэд өгөхийг хүсэж байгааг та нар мэднэ” гэж хэлж “They Not Like Us”-ийг дуулжээ.

Тус дуу нь Ламар болон Drake-ийн хооронд удаан үргэлжилсэн бийфийн нэг хэсэг юм. Хөгжмийн ертөнцөд Ламар тус дуугаа “Super Bowl” дээр дуулахгүй байж магадгүй гэх цуу яриа гараад байсан. Drake тус дууг тараасан “Universal Music Group”-ыг шүүхэд өгч, “Not Like Us” дуу өөрийг нь педофил гэж худал гүтгэсэн нь түүнийг болон түүний гэр бүлд аюул учруулсан хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button