Нийгэм мэдээ

Бодибилдингийн холбоо М.Пүрэвсүрэнгээс допинг илэрснийг нуужээ

Монголын Бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооноос 2024 оны долоодугаар сарын 5-8-ны хооронд зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр авсан допингийн шинжилгээний хариуг танилцуулсан.

Үүгээр дөрвөн тамирчнаас допинг илэрсэн гэж зарласан юм.

Тодруулбал,

  • Батбуянгийн Сугарсүрэн
  • Машбатын Алтайбаатар
  • Ганбаатарын Ууганчимэг
  • Энхтүвшингийн Эрхэмбилэг нарын шинжилгээний хариунаас допинг илэрсэн гэж албан ёсоор мэдээлсэн.

Тэгвэл үнэн хэрэгтээ таван тамирчнаас илэрсэн ч нэгийг нь холбоо нуужээ.

Эх сурвалжийн түвшинд баталгаажуулахад, нуусан тамирчин нь Мөнхбазарын Пүрэвсүрэн аж. Тус эмэгтэй тамирчнаас допинг илэрсэн байхад яагаад бусад дөрвийн хамт мэдээлээгүй нь анхаарал татаж байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button