Бүтээмжийн, хяналтын менежер нэрээр авлигын бялуу хүртээж байна хэмээн Ерөнхий сайдад асуулт тавив

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, З.Мэндсайхан болон ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Засгийн газар, яам агентлагаас гадуур чиг үүргээр давхардуулж байгуулсан албан тушаалын асуудлаар асуулт тавьсан байна.
Асуултын гол агуулга нь Засгийн газрын гишүүн, яам, агентлагийн чиг үүрэгтэй давхардсан зөвлөл, төв, хороо, комисс зэрэг нэршилтэй олон давхардсан албан тушаалтнуудыг цэгцлэх асуудлыг тусгажээ.
Өөрөөр хэлбэл Засгийн газрын яам, агентлагаас гадуур орон тоо үүсгэж, зөвлөл, хороо, төв, комисс гэх нэрийн дор хуулиар хориглогдсон бүтээмжийн менежер, хяналтын менежер зэргийн цалин хангамж нь захирлын түвшний өндөр. Түүнчлэн эдгээр албан тушаал нь улс төрийн авлигын бялуу хүртээж хуваарилах нөхцөл болж байна гэв. Мөн өндөр түрээс төлж, оффисууд түрээслэдэг, хуулиар чиг үүрэг нь тодорхойгүй дээрх албан тушаал, орон тооны талаар болон үйл ажиллагааны зардлын талаарх мэдээллийг бичгээр ирүүлэхийг хүсэж байна гэжээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадын бодлого
Зөв
Зөв. Эрчим хүчний яам байхад реформын ажлын хэсэг байх шаардлагагүй. Реформын ажлын хэсэг байх юм бол ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМАА ТАТАН буулга
Маш зөв сан�##� дэвшүүлсэн байна. Өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөөТөрийн мөнгийг баруун солгойгүй цацах юм даа.
Увайгүй
Ганзориг хүү бүү шатраарай!!!
Оюун Эрдэнэтэй өс зангидав