Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Бангкок хотод 30 давхар барилга нурж, нэг хүн амь үрэгджээ

Өнөөдөр Зүүн өмнөд Азийн хэд хэд улсад мэдрэгдсэн хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Тайландын Бангкок болон хөрш Мьянмарын хотуудад их хэмжээний барилга нуржээ.
Тайландын Бангкок хотноо баригдаж байсан 30 давхар барилга нурсны улмаас нэг хүн амь үрэгдэж, олон арван хүн нурангид дарагджээ. Одоогоор хэдий хэмжээний барилга нурсан талаар тоо гараагүй байгаа талаар албаныхан мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн улмаас Тайландын эрх баригчид Бангкок хотод онц байдал зарласан бөгөөд 7.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологийн албанаас мэдээлэв.
Тайландын эртний хааны нийслэл болох Мандалай хотод олон тооны барилга нурж, эрэн хайх ажиллагаа эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар хохирлын талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй гэв.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Ройтерс
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манд�##�а хот Мьянмарийн нутаг дэвсгэрт байдаг?!