Гадаад

ОХУ-аас Хятад руу нүүрсний экспортоо нэмэгдүүлэх төмөр замын бүтээн байгуулалтаа энэ хавар дуусгана

ОХУ-ын хувьд Хятад руу гаргадаг биет нүүрсний хэмжээгээр өнөөдрийн байдлаар Австрали, Индонези, Монголын дараа орж буй. 2024 онд ОХУ-аас Хятад руу 95 сая тонн нүүрс экспортолсон бол энэ онд уг хэмжээг 105 сая тонн болгож нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Ингэхдээ төмөр замын хүчин чадлаа сайжруулсны үндсэн дээр нийлүүлэлтийг улам нэмэгдүүлнэ гэдэг зорилт тавиад буй. Сахагийн “Эльга” нүүрсний уурхайгаас эхлэн Номхон далай тийш чиглэсэн 531 км урттай шинэ төмөр зам болон Номхон далайн эрэгт Чумикин нэртэй шинэ боомт барих ажлыг эхлүүлсэн. Нийт 37.1 тэрбум рублийн өртөгтэй байх бөгөөд жилд Номхон далайгаар гэхэд л оросын талаас 30 сая тонн нүүрс нийлүүлнэ хэмээн тооцоолж, энэ дүнгээ 2027 оноос жилд 50 сая тонн болгох зорилт тавьжээ. Энэ хавар төмөр замын барилга угсралтын ажил дуусаж, эхний удаагийн нүүрсээ ачиж, галт тэрэгний цувааг туршилтаар явуулахдаа 14 сая тонн нүүрс гаргахаар болсон байна. Харин туршилт дууссаны дараагаас төлөвлөсний дагуу 30 сая тонн нүүрс Хятад руу нийлүүлэх аж. Ингэснээр Оросын талаас цаашид Хятад руу экспортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэх,  Хятадын дотоодын хамгийн том зах зээл рүү нэвтрэх боломжоо ийн бүрдүүлээд байна.

Манай улсын хувьд Хятад руу экспортоо нэмэгдүүлэхийн тулд Гашуунсухайт-Ганцмод боомтоос гадна хэд хэдэн боомтуудын хил холболтыг хийх ажлууд бий. Харин ОХУ-ын хувьд хэдийнэ хагас жилийн дотор төмөр замын бүтээн байгуулалтаа дуусгаж, нүүрсний экспортын зах зээлээ тэллээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин Гэрэл
Зочин Гэрэл
3 сар 31, 2025 13:19

Манайх яав женко доо хорлогдоод бүх зах зээлээ �##�дсан ингээд монгол ялсан одоо бид яадаг вэ гэхээр женко гоо магтаад буцаад 19 р зуунруу явцгааж бна бас болоогүй ээ Элбэгдорж баривчилчихв�##� монгол хөгжинө гэчихсэн тоос татуулаад явган таваргаж байна даа бид нар чинь ерөөсөө боловсролыг үзэж чаддаггүй л ард түмэн г�##�чаар ЕС бөхөөр хотын дарга зураачаар ерөнхийлөгч хийлгэнэ тэгээд монгол ялж аваад мах цусны тасархай Тува буриад индиан нарынхаа араас явж байна хөөрхий аз байв�##� хятадын колони азгүй бол Оросын колони болно доо

Ттhgy
Ттhgy
3 сар 31, 2025 19:36

Жонхуугийн б�##�гаар зах зээлээ була�##�гаж дууслаа доо

Арман
Арман
3 сар 31, 2025 20:54

Сайн бна БИД ХАРААЛ ИДСЭН АРХИНИЙ АЛУУРЧИНЬ ОДЖАРГАЛ НОВШЫН ГАРТ БАЯЛАГАА ДЭЭРЭМДҮҮЛСЭЭР БГАА ЦАГТ НҮҮРСНИЙ АСУУДАЛ БҮРХЭГ ХЭВЭЭРЭЭ БАЙХ БАХ ...

осама
осама
4 сар 1, 2025 10:47
Reply to  Арман

Эргүү дурак уу гүй юу Женкогоос болж бгааг мэдэрдэггүй хулгайч уу эсвэл тэрний �######� долоогч уу

Зочин
Зочин
4 сар 1, 2025 17:09

Ард игэддээ нэмэргүй хичнээн уурхай байгаа билээ ашигтай болгохгүй бол хэдэн хүн хувааж идээд гайгүй газарын зарж идээд ирээдүй хойч үе ээ яах гээд байгаа юм бэ гишгэх газаргүй болгох гэж бна

Зочинзочинззочиночин
Зочинзочинззочиночин
4 сар 1, 2025 17:58

юу л байна, нүүрс байна. Гаргаж зараад монголдоо хэрэгтэй юм болгож амжихгүй хэрэлдэж хэлэлцсээр байт�##� технологи өөр болж байна, нүүрс шатаахаа больж байна шд дэлхий дахинаараа. Хятадууд шинэ шинэ технологи олчиж байна, өөрсдөдөө уурхайтай ч болчихож байна. Үнэхээр монголын төрд монголын дайснууд байгаам шиг л баыхымаа

Зочин
Зочин
4 сар 5, 2025 12:34

ҮНЭЭРЭЭ МАНАЙХТАЙ ӨРСӨЛДӨЖ ЧАДАХУУ...ЧАНАР БОЛ ЯКУТЫН НҮҮРС МАНАЙХТАЙ ЯГ ИЖИЛ....МАНАЙХ УРАГШАА 1000КМ РАДИУСТ ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ЭЗЭЛЖ АВАХ БОЛОМЖТОЙ❗

Зочин
Зочин
4 сар 5, 2025 22:05

MCS Монголын эдийн засгийн �##�уурчин улс төрчдөд хахууль өгөөд нөгөөдүүл нь гөлөг царайлаад ийм л байна даа...

Холбоотой мэдээ

Back to top button