Нийгэм мэдээ

₮41 тэрбумаар Баруунбүрэнгээс Амарбаясгалант хийд чиглэлийн 33 км хатуу хучилттай зам тавина

Төрийн худалдан авах ажиллагааны газраас Баруунбүрэн-Амарбаясгалант хийд чиглэлийн хатуу хучилттай 33.4 км автозамыг 41 тэрбум төгрөгөөр хийлгэх тухай тендер зарласан байна.

Тухайлбал, өчигдөр буюу /2025-04-03/-ны өдөр уг тендер зарлагдсан бөгөөд материалыг ирэх сарын 05-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна. Харин 2025 онд санхүүжих өртөг нь 14.4 тэрбум гэх бөгөөд нийт санхүүжилтийн эх үүсвэр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гарах аж.

Уг тегдер энэ оны нэгдүгээр сард нэг зарлагдаж байсан хэдий ч өөрчлөх хүсэлт гаргаж дахин зарлагдаад байгаа нь энэ юм байна.

Амарбаясгалант хийд нийслэл Улаанбаатар хотоос шулуунаар бол 260-аад км, Дархан, Эрдэнэтийн гол зам дайрдаг Орхон голын гүүрнээс баруун хойшоо 50 гаруйхан км газарт оршдог. Эл хийд нь Сэлэнгэ аймгийн Бүрэнхаан уулын өвөрт Ивэн голын эхэнд оршдог. 1726 онд Монголын уран дархчууд барилгын ажлыг эхлүүлж, 1737 онд дуусгажээ. Амарбаясгалант гэдэг нэр нь Монгол нэр агаад анх энэ хийдийг байгуулахаар хэсэг лам нар газар шинжиж явахдаа хийдийн байгаа газарт эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд чулуугаар гэр барин тоглож байсантай тааралджээ. Тухайн хоёр хүүхдийн нэр нь Амар, Баясгалант гэдэг байжээ хэмээн Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын мэдээлэлд дурдсан байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улс маань санхүүгийн боломжтой үед бол энэ замыг барьж болно. Яг өнөөдрийн тухайд бол энэ замын оронд Шар хөтлийн замыг барих нь илүү хэрэгтэй. Эрдэнэт, Хөвсгөл, Булганыхан УБ явах гэж заавал Дарханаар дайрч 100 км илүү зам туулахаа болино. Шатахуун, цаг хэмнэнэ, тээврийн зардал буурна.

Зочин
Зочин

Мөнгө идэж байвал хүнгүй цөлд зам тавьсан ч яахав

Зочин
Зочин

Ашгүй хүнд үзүүлэх юм нэгээр нэмэгдлээ. Аялал жуулчлалд нэмэр болно.

Зочин
Зочин

Ямар ч хэрэггүй хөрөнгө оруулалт, уб-т илүү хэрэгтэй хөрөнгө оруулалт байх байлаа, 1,5 сая хүний цаг зав, бензин тос, стресс нерв

Зочин
Зочин

Ёстой зөв. Сүсэгтэн олон түмэн маш их явдаг зам нь маш муу. Бороо орсон үед бол бүр хэцүү. Зөв шийдвэр гарчээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Шүгдэнчдэд завшаан болж дээ.

Зочин
Зочин

А.б.хид
Чинэ.сант.сумаас.зам.холбовол.оирхон.доо,

Зочин
Зочин

Үнэхээр зальтай ,шуналтай новшнууд юмаа.Уул нь Гүрдаваа ренбучийгийн шавь болох шүгдэн шүтдэг Монголын олон улс төрч,бизнесмэнүүд бүгдээрээ л би хувийн хөрөнгөөрөө Амарбаясгалантруу хар зам тавина ,би ч өөрийн хөрөнгөөр тавина гээд томорцгоогоод байсан чинь цагаа болохоор улсын мөнгөөр тавиулахаар болчихдог гэж байна ш дээ.

Btr
Btr

hend ,yuund zoriulj zam tavij bnaa.Mongo ideh argiig oldog logog.d yum daa

Холбоотой мэдээ

Back to top button