ЭДИЙН ЗАСАГ
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтад аж ахуй нэгжүүдийн хэлцэл эхэллээ

Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчинчадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан билээ.
Өнгөрсөн долоо хоног Ганцмод-Жинцуан чиглэлийн тээврийн хамтын ажиллагааг эхлүүлж, зохион байгуулалтыг сайжруулах зэрэг ажлууд дээр Хятадын талаас Чайна Энержи, Баошен төмөр зам болон Монголын талаас Зам, тээврийн яам, Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр ХХК буюу аж ахуй нэгжүүд хоорондын хэлцлүүд эхэлжээ.
Монголын талын төлөөллүүд өнгөрсөн пүрэв гарагт Чайна Энержи, Баошен төмөр замын ТУЗ-ын дарга Биен Липинтэй уулзаж санал солилцсон байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.