Нийгэм мэдээ

МХБХ хөгжөөн дэмжигч охидоо Ц.Анандбазараас харамлав

Өчигдөр буюу /2025-04-07/-ны өдөр “Ховд Вестрен” багийн эзэн Б.Тамир мэдээлэл хийсэн. Ингэхдээ хэрэв Ц.Анандбазар МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдвол бүх тамирчид жагсана. Уг нь сонгуулийн дүрэмдээ "Нэр дэвшигч нь дөрвөн жилийн туршид хөлбөмбөгт ямарваа нэгэн байдлаар оролцоотой байх ёстой" гэж заажээ. Гэтэл Ц.Анандбазарыг МХБХ-нд нэг ч хувь нэмэр оруулаагүй байтал нэр дэвшигчээр бүртгэсэнд гомдолтой байгаагаа илэрхийлсэн.

Ц.Анандбазарын хувьд Азийн хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн А.Ганбаатарын "Арвис" хөлбөмбөгийн клубээс МХБХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшсэн байдаг. Тэрбээр, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, үүний дараа ОХУ, Москвагийн Удирдлагын академи, Удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Анх ажлын гараагаа улс төрөөс эхэлж УИХ-ын гишүүний туслах, Соёлын яам, Соёлын сайдын туслахаар 1993-1995 оны хооронд ажиллаж байж. Үүний дараа

  • 1994-1995 Монголын “Соёлыг дэмжих клуб”, ерөнхий нарийн бичгийн дарга
  • 1995-1996 “НИК-ЭЛЧ” сонинд ерөнхий эрхлэгч
  • 1995-1996 Нефтийн салбарын “Эл Би Эл” Холбооны тэргүүн
  • 1996-1997 “НИК” ХХК-ийн харьяа “НИК-ТУР” ХХК-д гүйцэтгэх захирал
  • 1997-1999 “Нью-Тур” ХХК-д ерөнхий захирал
  • 1999-2000 “СОД МОНГОЛ ГРУПП” ХХК-д ерөнхий захирал
  • 2000-2001 “НИК” ТӨХК-д худалдаа эрхэлсэн захирал
  • 2001-2020 “СОД МОНГОЛ ГРУПП” ХХК-ийн ерөнхийлөгч
  • 2008 Монголын эх тайван найрамдлын байгууллагын дэд ерөнхийлөгч
  • 2008 ОХУ-тай хамтран ажиллах “Ажил хэргийн зөвлөл”, дэд ерөнхийлөгч
  • 2010 “Сод Монгол Боловсрол сан”-гийн тэргүүн
  • 2013 Монголын энх тайван найрамдлын байгууллагын дэд ерөнхийлөгч Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг ТББ-ын тэргүүнээр ажиллаж

Эцэст нь 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний суудалд тухалсан. Гэсэн ч 2021 онд бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудалд холбогдсон. Тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сард иргэн Б.Сүндэръяа өөрийн цахим хуудсаар дамжуулан УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэж олон нийтэд мэдээлсэн. Үүний дараа бусад эмэгтэйчүүд ч мөн адил гомдол мэдүүлж эхэлсэн. Эдгээр мэдээллийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) Ц.Анандбазарт хандан тайлбар хийхийг зөвлөсөн бөгөөд хохирогчдод хуулийн байгууллагад хандахыг уриалсан байдаг. Мөн Прокурорын байгууллагаас иргэн Б.Сүндэръяагаас гаргасан гомдлыг хянан шалгаж байсан бөгөөд МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцож, намын болон парламент дахь үйл ажиллагаанд оролцохыг хязгаарлаж байсан түүхтэй.

Улмаар 2024 онд дахин нэр дэвшиж, УИХ-д суух хүсэлтэй байсан ч бэлгийн дарамт үйлдэгч "шошго"-тойгоор намаасаа хөөгдсөн түүний хүсэл замхарсан. Гэсэн ч өдгөө МХБХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшихэд нь бэлгийн дарамт үйлдэгч тодотгол нь хөлийг нь тушив.

Хэдий хөл бөмбөгийн тамирчид эмэгтэй биш ч хөгжөөн дэмжигчид нь эмэгтэйчүүд тул гаднын орнууд руу тэмцээнд авч явахдаа асуудал тарина хэмээн олон нийт халгааж байна. Муу нэрийг хусавч арилдаггүй нь энэ болой.

О.УНДРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БАС ЦЭВЭРЛЭГЧИДЭЭ МАРТАВ.

Зочин
Зочин

Гаж донтой хүн хэцүү хэцүү. Засрана гэж найдалтгүй

тогтох
тогтох

Хэн мэдлээ сахал Эрдэнэбилэг Булганыг булаацалдаад хамаарал бүхий Сүнээгээрээ шүгэл үлээлгэсэн гэж уншигддаг юм даа.Гэхдээ муу нэрийг хусавч арилахгүй гэж мөн ч мэргэн үг шүү

Зочин
Зочин

Ээ осолтой осолтой

Холбоотой мэдээ

Back to top button