Дорнодын Цагаан-овоо сум ₮35.2 саяар морь барианы газар тохижуулна
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг даргын тамгын газраас 35.2 сая төгрөгөөр морь барианы газар тохижуулах тендер зарласан байна.

Тодруулбал, хоёр хоногийн өмнө буюу /2025-04-08/-ны өдөр тухайн тендер зарлагдсан бөгөөд материалыг энэ сарын 16-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна. Ингэхдээ тендерт тусгагдсан 35.2 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас энэ онд санхүүжүүлэхээр тусгажээ. ТЭЗҮ-дээ
- Айргийн морины хашаа / 80 м /
- Морь хэмжилт газар
- Морь барианы саравч
- Уралдааны зам, їзэгчдийг тусгаарлах хашаа / 78 м / хийлгэх юм байна.
Цагаан-Овоо сум нь Монгол Улсын Дорнод аймгийн баруун хойд хэсэгт байрладаг бөгөөд 1935 онд байгуулагдсан. Сумын төв нь Хөөвөр суурин бөгөөд аймгийн төв Чойбалсан хотоос 130 км, нийслэл Улаанбаатар хотоос 560 км зайд оршдог. 2022 оны байдлаар сумын нийт хүн ам 3,916. Засаг даргаар Д.Батмагнай ажиллаж буй. Тэрбээр 2020 оноос хойш тус албыг хашиж байгаа бөгөөд 2025 оны нэгдүгээр сарын 13-нд дахин томилогдсон байна.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бууд
Yхэр монголчууд аа гэж...
Хөгшөөн 80 %иа халааслахаа мартаваа. Мартвал сална шүү.