Нийгэм мэдээ
Энэ он дуустал дулааны үнэ нэмэгдэхгүй

Эрчим хүчний реформын хүрээнд цахилгаан эрчим хүчний тарифыг 2024 оны сүүлээр нэмсэн. Мөн 2025 оны тавдугаар сараас дулааны үнийг нэмэгдүүлэхээр тооцоолж байв.
Тэгвэл Засгийн газраас бүх төрлийн төлбөр, татвар нэмэхийг хориглох шийдвэрийг энэ оны гуравдугаар сарын 12- ны өдрийн хуралдаанаараа гаргасан.
Өмнө нь танилцуулж байснаар тариф өсвөл 50 м.кв талбайтай орон сууцанд амьдардаг өрхийн сарын дулааны төлбөр нь 42,000 төгрөг байсан бол хоёр дахин нэмэгдэх буюу 84,000 төгрөг болох юм.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.