Нийгэм мэдээ
“Цагаанбаатар академи”-ийн тамирчид Жүдогийн аваргад тэргүүллээ

“Цагаанбаатар академи”-ийн тамирчид Улаанбаатар хотын аваргад багийн дүнгээр тэргүүлжээ
Жүдо бөхийн өсвөр үеийн 2025 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Тус тэмцээнд 53 байгуулгийн 1524 тамирчин өрсөлдсөн байна.
Өчигдөр тэмцээний сүүлийн өдөр ахлах насны ангилалд “Цагаанбаатар академи”-ийн тамирчид амжилттай оролцож багийн дүнгээр таван алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль тус тус хүртжээ. Харин эмэгтэй багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарлаа. Хөвгүүдийн 55 кг-ын жинд өрсөлдсөн Нийслэлийн “Мон-Алтиус” ахлах сургуулийн 11-ийн “А” ангийн сурагч Пүрэвцэрэн овогтой Алтанцоож эрэгтэйчүүдийн “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа.
Медаль хүртсэн тамирчид:
- Т. Төгсхүслэн 50 кг Алт
- П. Алтанцоож 55 кг Алт
- Б. Цогбадрал 55 кг Мөнгө
- Б. Амин-Эрдэнэ 55 кг Хүрэл
- У. Буянхүү 60 кг Алт
- Б. Содмандах 60 кг Мөнгө
- Б. Тэмүүлэн 73 кг Алт
- Б. Гэрэлт-Оч 73 кг Мөнгө
- Б. Хулан 40 кг Алт
- Ч. Мишээл +70 кг Мөнгө
- Б. Түмэнжаргал 48 кг Хүрэл
- Г. Цогцолмаа 52 кг Хүрэл
- Ц. Хонгорзул 57 кг Хүрэл
- Д. Нурмухамед 81 кг Хүрэл
- С. Мөнх-Эрдэнэ +90 кг Хүрэл
Т.ӨЛЗИЙМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.