Нийгэм мэдээ

Орон нутгууд: Зам хаагаагүй, Өмнөговь аймагт үзэгдэх орчин 2 км байна

Ойрын өдрүүдэд "Нийт нутгаар цаг агаарын аюулт үзэгдэл болно" гэж Онцгой байдлын алба болон ЦУОШГ-аас анхааруулсан.

Өнгөрсөн шөнө Төв аймаг болон Өвөрхангай, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговийн баруун хэсгээр хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан.

Энэ талаар тус аймгуудын онцгой байдлын албатай холбогдож, нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Төв аймгийн ОБГ: "Манай аймагт өнгөрсөн шөнө хүчтэй шороон шуурга шуурсан. Одоогийн байдлаар зам хаагаагүй. Өчигдөр ямар нэгэн ослын мэдээлэл бүртгэгдээгүй байна" гэлээ.

Өмнөговь аймгийн ОБГ: "Зам хаасан болон ямар нэгэн дуудлага мэдээлэл одоогоор байхгүй. Харин яг одоо бол харагдах орчин 2 км байна. Салхи, шуурга ихтэй байгаа учраас малчдад сэрэмжлүүлэг тодорхой цагт хүргэж байна" гэлээ.

Баянхонгор аймгийн ОБГ: "Зам хаасан асуудал гараагүй. Хүн болон мал шуурга уруудаж, эрэн хайх ажиллагаа эхлүүлсэн тохиолдол гараагүй" гэлээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button