Нийгэм мэдээ

"Yutong bus" компаниас 3.5 тэрбум төгрөгөөр 10 автобус худалдаж авчээ

Нийтийн тээврийн бодлогын газраас 3.5 тэрбум төгрөгөөр "Yutong bus" компаниас 10 автобус худалдаж авчээ.

Өнгөрсөн онд нийтийн тээврийн шинэчлэлтийн хүрээнд тус компанид үйлдвэрлэсэн 600 том оврын автобус, их багтаамжийн 31 урт автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 1200 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. 

Тус автобусны санхүүжилтийг нийтийн тээврийн хөгжүүлэх сангаас гаргажээ. Энэ талаар НТБГ-ын захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос тодрууллаа.

Тэрбээр, "2015 онд нийтийн тээврийг хөгжүүлэх санг байгуулж, хуримтлал үүсгэсэн. Тухайн үед захиран зарцуулж, чадахгүй байсан. 2023 онд түгжрэлийг бууруулахаар хуулиуд батлагдаж, энэ санг ашиглах бүрэн боломжтой болсон. 600 автобусны худалдан авалтын илүүдэл болон шимтгэлийн төсвийг дээрх санд хуримтлуулж байна. Мөн чиглэлийн автобусны өдөр тутмын орлогыг төвлөрүүлдэг. Энэхүү сангийн төсвөөс шинээр 10 автобус худалдан авч байна. Дараа дараагийн шинэчлэлтүүдийг шат дараатай хийнэ" гэлээ.

Мөн НТБГ-аас тус автобусны төсвийн талаар албаныхнаас тодруулахад, "Нийтийн тээврийн хөгжүүлэх сангийн 3.5 тэрбумаас төсвийг гаргаж, худалдан авч байна" гэв.

Их багтаамжийн арван автобусыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглана. Шинэ автобус 45 хүний суудалтай, Евро-5 хөдөлгүүртэй. Манай орны цаг агаарт тохирсон агааржуулалтын систем, хяналтын камеруудтай аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цавчаа ногооны дүү
Цавчаа ногооны дүү
4 сар 18, 2025 18:19

Цавчаа хар саар�##�

Холбоотой мэдээ

Back to top button