НИЙГЭМ

БНСУ-ын 2 профессор П.Батчулуун эмчийн асуудлаар шүүгчдэд өргөдлийн захидал ирүүлжээ

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон шүүхээс хоёр жил зургаан сарын ял оноосон.

Улмаар П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Гэвч Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх П.Батчулуунд оноосон 2 жил 6 сарын хорих ялыг эргэн дэнслэхээс гадна, түүний өмгөөлөгчийн хүргүүлсэн цагаатгах, ялаас чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэж, ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргаад буй.

Эл үйл явдалтай холбоотойгоор эрүүл мэндийн салбарынхан, эмч ажилтнууд байр сууриа илэрхийлж суллахыг шаардсаар байна.

Тэгвэл Сөүлийн Үндэсний Их Сургуулийн хүндэт профессор Ан Кюри, Инжэ Их Сургуулийн Бөөр судлалын профессор Ким Ён Хүн нар П.Батчулуун эмчийг дээрх байдлаар ялласан нь зүйд нийцэхгүй байгааг илэрхийлж, Дээд шүүхэд өргөдлийн захидал ирүүлжээ.

Тус захидалд,

"Энэ хэрэгт процессын алдаа гарсан ч гэлээ, хувийн ашиг сонирхлоос үүдсэн санаатай буруутай үйлдэл хэзээ ч байгаагүй. Профессор П.Батчулуун нь ямар нэгэн санхүүгийн ашиг олоогүй бөгөөд зөвхөн өвчтөнүүдийн амийг аврах үйлст чин сэтгэлээрээ хандсаар ирсэн.

Дэлхийн жишгээр эд, эрхтэн шилжүүлэн суулгах явцад ямар ч санхүүгийн ашиг сонирхлын зөрчил илрээгүй, тус зорилгоор уг ажиллагаа хийгдээгүй тохиолдолд эрүүгийн ял оноох нь туйлын ховор үзэгдэл юм. Олон улсын хэмжээнд, хийсэн үйлдэл нь зөвхөн сайн санааны үндсэн дээр, хүний амийг аврах зорилгоор хийгдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг бус иргэний шүүхийн арга хэмжээ, тогтолцооны шинэчлэлээр шийдвэрлэгддэг жишигтэй.

Хэрэв энэхүү хэрэгт хэт хатуу ял оноовол энэ нь зөвхөн нэг хүн, түүний ар гэрт нөлөөлөөд зогсохгүй бүхэл бүтэн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлж, Монгол Улсад тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд олон нийт итгэх итгэлийг үгүй хийх эрсдэлтэй бөгөөд Монгол улс төдийгүй Ази, Дэлхийн олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах үйлс, шинжлэх ухааны хөгжлийг хойш татсан асуудал болох юм. Ийнхүү ард нийтийн итгэл эвдэрвэл дахин сэргээхэд олон жил шаардагдаж, амь насыг авруулах цорын ганц боломжоо хүлээж буй олон өвчтөнд нөхөж болшгүй хохирол учирч болзошгүй.

Тус хэрэг нь аль хэдийн олон улсын анхаарлыг татсан бөгөөд ирээдүйн эрхтэн шилжүүлэн суулгах үйл явцад сөрөг жишиг тогтоох аюултай боллоо. Иймээс бид уг хэргийг хэн нэгэнд маш хүнд шийтгэл оногдуулсан хэрэг бус харин системийг сайжруулах, олон нийтийн итгэлийг сэргээх боломж болгон авч үзнэ гэж чин сэтгэлээсээ итгэн найдаж байна. Мөн Монгол Улс болон Монголын жишгээр тогтолцоогоо хөгжүүлж буй олон Азийн орон эд, эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог ёс зүйг баримтлан амжилттай үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэж итгэж байна.

Бид Монгол Улсын хууль, шүүхийн тогтолцоо, мөн хүний амь нас, эд эрхтэн, хүний эрхэм чанарыг хүндэтгэх ёсыг гүнээ хүндэтгэн ухамсарлаж байна. Монгол Улс олон улсын жишигт нийцсэн эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог амжилттай хэрэгжүүлж байгаад ч бид гүнээ талархаж байна.

Профессор П.Батчулуун нь эмч хүний хувьд хүний амь насыг аврах хариуцлагатай үүргээ биелүүлсэн бөгөөд энэхүү харамсалтай нөхцөл байдал, хэрэг нь хэзээ ч хувийн ашиг сонирхлоос үүдэлтэй, санаатайгаар хууран мэхэлсэн хэрэг байгаагүй гэдгийг хүндэтгэн үзнэ үү хэмээн та бүхнээс хүндэтгэлтэйгээр хүсч байна.

Монголын олон мянган өвчтөн, эмч нар шинэ амьдралын боломжийг хүлээж буй энэ үед, энэхүү асуудалд та бүгдээс энэрэнгүй, ухаалаг шийдвэр гаргана гэдэгт чин сэтгэлээсээ найдан энэхүү хүсэлтээ илгээлээ" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
123
123
4 сар 25, 2025 13:38

Тийнштээ

Зочин
Зочин
4 сар 25, 2025 13:50

Үнэн шүү. Манай шүүх дэлхийд байхгүй аргаар шийдэж бгаа юм бна даа хөөрхий. Олон улсын хэмжээнд ийм касе-ийг Эрүүгийн биш Иргэний шүүхээр шийддэг жишигтэй юм бна. Ямар юмных нь наймаа маймаа байх вэ дээ. Бүгдийг нь хүнээс хүнд шилжүүлчихэж бгаа юм чинь.

Би Зочин
Би Зочин
4 сар 25, 2025 15:22

Монголын төрийнхний ажил байгаа онохгүй, олон улсын жишгээс эсрэг явах юм даа

Zochin
Zochin
4 сар 25, 2025 15:41

Hvnii ed erhten hulgailj shulj awchaaddaraagiin hvnd n heden say togrogoor suulgj holjson ym teriigee l helcheech heden say togrogoor zarj holjson be yl bag bna oshoo olon jildee nasaar n horij yllah bsiim daa

Зочин
Зочин
4 сар 25, 2025 15:53

Энэ тогтолцооны гажуудсан тэнэглэл хэзээ дуусах

иргэн
иргэн
4 сар 25, 2025 16:02

Нэг хүн Батчулуун эмчид хонзон санаад зориуд хэрэг болгож шитгүүлх гээд зортлд бн даа

ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 25, 2025 16:28

МАНАЙ УЛС СОЛОНГОС УЛСТАЙ ДОНОРЫН ЭРХТНИЙ ГЭРЭЭТЭЙ БОЛСОН ГЭЭ БИЗДЭЭ! ХАМТАРЧ АЖИЛЛАДАГ СОЛОНГОС НЬ ӨМГӨӨЛЖ, БИЧИГ ИРҮҮЛЭЭД БАЙГААМ БАЙХДАА!

Саран
Саран
4 сар 27, 2025 20:55

Зарид�##�д т�##�архаж байна.

Last edited 17 Өдөр Өмнө by Саран
Шунал
Шунал
4 сар 28, 2025 08:23

Муухай хэрэг хийсэн нь нотлогдсон хүнийг өмөөрч ,ямар их сенсааци тарааж цацдаг юм бэ, захи�##�гаар ямар их юм бичүүлж, тараадаг юм бэ соши�##�аар

Холбоотой мэдээ

Back to top button