УЛС ТӨР

Ж.Баярмаа: Иргэд татварын дарамтад үгээ хэлж, үсээ маажиж байна гэж мессеж бичдэг

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа мэдээлэл хийлээ. Тэрбээр,

"Үндсэн хуульд маш тодорхой заачихсан байдаг. УИХ гэдэг нь өөрөө төрийн эрх барих дээд байгууллага. Мөн УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хуульд Ерөнхий сайд Засгийн газрын УИХ-аасаа бүрдүүлдэг. УИХ нь сонгож, баталж өгч явуулдаг. УИХ-аас баталсан хуулиудыг хэрэгжүүлээрэй гээд явуулдаг.

Хэрэгжилт нь яаж явж байгааг эргээд хэн хянах уу. УИХ хянадаг. УИХ ард иргэдээс сонгогдсон гишүүдээс бүрддэг.

Миний хувьд ард иргэдийн төлөөлж байгаа гишүүнийхээ хувиар УИХ-ын хууль, дэгийн тухай хууль, Үндсэн хууль заасныхаа дагуу Ерөнхий сайд буюу Засгийн газраасаа холбогдох мэдээллийнх нь дагуу асуулт асуусан.

Би Баялгийн сантай холбоотой асуудал ярьсан. 2030 он гэхэд гуравн их наяд орчим төгрөг бүрдүүлнэ гэж хэлсэн дээр нь голлож асуултаа асуусан. Өнөөдрийн байдлаар бүх үзүүлэлтүүд буурлаа, багаслаа. Наад зах нь орлого олоод энэ нь ашигтай ажиллаж байж Монгол Улс нэмэхтэй гарч байж, нэмэхээсээ сан руугаа мөнгө төвлөрүүлдэг. Өнөөдрийн байдлаар манай улс хасах баланстай явж байгаа. -353 тэрбумын алдагдалтай явж байгаа.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал тэр үед 1.6 их наядын нэмэхтэй байсан. Харин энэ жил хасах. Ийм байдалтай байхад Баялгийн сан бүрдэх үү.

Хоёрдугаарт иргэддээ хуваарилж байна гээд иргэддээ амсуулах төдий 145 мянган төгрөг хуваарилаад бүгдийг нь хөрөнгийн эзэд болгоод бүртгэчихсэн. Гэтэл ямар юмных нь хөрөнгө эзэмших вэ дээ, манай иргэд. Ингэж иргэдээр тоглож тохуурхаж болохгүй гэдэг зүйлийг хэлсэн. Өдөрт маш олон иргэд татварын дарамтад үгээ хэлж, үсээ маажиж байна. Энэ дээр та бүхэн арга хэмжээ авдаггүй юм уу гээд мессеж бичиж байна. Тэр утгаараа бид иргэдийг үгийг илэрхийлдэг юм аа. УИХ-ын индэр гэдэг чин бидний улс төрждөг талбар биш. Бид дандаа иргэдийн юу хүсэж байгааг л хэлж байгаа. Эсвэл иргэд өөр юм яриад байгаа юм уу. Би гайхаж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 25, 2025 20:04

Шударга дуу зөв гишүүн юм болов уу гэж бодоод байгаа, ямар ч л бсн урд нь гишүүн бсн авгай нартай харьцуулшгүй

Зочин
Зочин
4 сар 25, 2025 20:19

Ёстой худлаа гар бна даа

Зочин
Зочин
4 сар 25, 2025 21:45

Tembuutei yashkanuud

Зайл
Зайл
4 сар 25, 2025 23:04

Т�##� харвасан авгай минь ажлаа өгөх хэрэгтэй

Зочин
Зочин
4 сар 26, 2025 01:57

Бас нэг иргэдийн нэр барьсан гишүүн гарч иржээ.Тэнэгүүд ий л хүнийг сонгодог.

Ганаа
Ганаа
4 сар 26, 2025 06:42

Эрлийзүүдийн төлөөлөл эмэгтэй гишүүн Баярцогт хужаа шургуулсан юм байна л даа

Иргэн
Иргэн
4 сар 26, 2025 08:07

ЭНЭ ҮНЭЭН ИХ ӨРТЭЙ БОЛОХООР АЛНЫ ҮС АЙМААР ЗАГАТНААД МААЖИХААР УНААД ОО д ШЭЭХЭЭР БӨӨН БӨӨНӨӨРӨӨ УНААД НӨХӨР ТЭМТРЭЭД НААД ҮС МҮС ЧИНЬ ЯАЦЫН ГЭЖААГАА...ЦАЛИН БУУХААР ГАЙГҮЙ ӨРӨӨ ТАРААГААЛ ЦААНА НЬ ӨРТЭЙ ҮЛДЭХЭЭР ЗАГАТНААД ЭХЭЛДЭГ ШҮҮ

Үнэн үг
Үнэн үг
4 сар 26, 2025 08:40

Бөгс ухах ажлыг сөрөг хүчин гэж ойлгодог. Байхдаа хулгай хийдэг. Баригдахаараа шар�##�хсан авгай шиг амь тавьдаг. Нялх хүүхдээ урдаа барьсан шулам шиг хуцдаг.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын сонгогч
Хэнтий аймгийн Хэрлэн сумын сонгогч
4 сар 26, 2025 12:15

Данхыг дэмжиж байснаа больсоон, улс төрийн үхдэл Женкогийн хурууны хүүхэлдэй юм бна ш дээ !!!
Энэ удаад бол УИХ-ын чуулган дээр дэндүү болхи бүдү үлэг авирла лаа шүү. Бэрх тосгон,Бэрс сургуульдаа л иймэрхүү зан авир сурсан байлгүй.

Одоо бол ОГЦРУУЛАХ цаг болжээ !!!

Ард
Ард
4 сар 26, 2025 18:52

Даам гарсан хүн төрхөт юу ч хийгээгүй байж томорч харагдах гээд ЕС үзэж дан�##�заж байна аа. Энэ хийсэн юм үгүй 4 жил болно доо хараарай...уул нь сонгосон хүмүүсийн зарц л баймаар /хуульдаа/.

Зочин
Зочин
4 сар 27, 2025 19:19

Чиний оролцоо ямар ч хэрэггүй. Үг чинь үнэгүй, Дэргэд чинь олон сайхан чадварлаг оюунлаг з�##�уус бөөнөөрөө байна, Ганцаараа аятай г�##�зуурдгаа боль Тохитой ухаантай олон з�##�уустай бид.....Эргэн тойрноо хараач, намба төрхөө бодооч.....Иргэд бусад з�##�уусынхаа үгийг л тоож сонсоно....Лодой та хоёроор огтхон ч дутахгүй

Bolor
Bolor
4 сар 28, 2025 05:03

Жудагийн Баярмаа гишүүн бол Хадгaламж зээлийн хоршооны aлдартай луйвaрчин Глоб ХХЗХ -ны эзэн Жудагийн Мэндбаярын дүү. Олон жил шоронд суусан ах нь дүүгээ УИХ гишүүн болгоcон гэдэг санаатай л хэрэг.

Холбоотой мэдээ

Back to top button