Нийгэм мэдээ
Э.Даваажамц, Б.Буянхишиг нар 1705 км замыг туулж, долоо дахь аймагтаа очив

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц болон 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, дэд ахлагч Б.Буянхишиг нар 99 хоногт 5000 км замыг явган туулж эхэлсэн.
Тэд 36 дахь өдрөө Төв аймагт гүйж байна. Нийтдээ зургаан аймгийн нутгаар дайран, хоёр өдрийн өмнөх байдлаар долоо дахь аймгийнхаа нутаг буюу Төв аймгийн Лүн суманд очиж хоногложээ.
Гүйлт эхэлснээс хойш тэд нийт 1705 км замыг туулаад байгаа бөгөөд төв аймгийн Зуунмод сумаар дайран өнгөрч, Монгол орны зүүн хязгаарыг зорино. Гүйгчид цастай, бороотой, шуургатай цаг агаарын ямар ч нөхцөлд ажрахгүй гүйсээр өдөрт дунджаар 50-55 км замыг туулж байгааг арын алба буюу "Таван цэг" багийнхан холбогдох газруудад мэдээлжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
For what? For bair?
ЯАХ ГЭЭЛ ИНГЭЖ ӨВЧИГНӨӨД ГҮЙГЭЭД БАЙДАГ ЮМ ЯМАР ЗОРИЛГОТОЙ ЮМ НЭР ХҮНДЭД ДУРЛАА ЮУ? ХОТООР БҮҮ ДАЙРААРАЙ ТӨВ АЙМГААР ДАЙРААД УРДУУРАА ГҮЙГЭЭД ӨНГӨРӨӨРЭЙ ТААНУУД БАС ЗАМ БӨГЛӨӨД ГАЙ ЛАЙ БОЛНО ОЙЛГОСОН УУ?