НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбурхан өвчний нас баралт 5 болон нэмэгджээ

Халдварт өвчин судлалтын төвөөс  улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

2025 оны зургаадугаар сарын 12-ний өдрийн байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 6.836, гэрээр эмчлүүлж байгаа 958, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 589, хавьтал 62.455 болсон бол нас баралт тав болон нэмэгдсэн байна.

Нэмэлт: Улаанбурхан өвчнөөр нийт батлагдсан тохиолдлуудын 55.4 хувь нь улаанбурхан өвчний вакцинд огт хамрагдаагүй байсан бол 17.1 хувь нь ганц тунтай, 15.2 хувь нь бүрэн тунтай, 13.1 хувь нь вакцинд хамрагдах насанд хүрээгүй байсан байна.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой. Тодруулах, лавлах зүйл байвал 72224444, 100 утсанд хандан лавлах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button