ДЭЛХИЙ

Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох талаар хэлэлцэж байна

Өнгөрөгч долоо хоногт The Economic Times сонинд мэдээлснээр, Энэтхэг улс Монгол болон Орос улсуудаас коксжих нүүр импортлох талаар хэлэлцэж эхэлжээ. Энэтхэгийн хувьд одоогийн байдлаар нүүрсээ Австралиас оруулж ирдэг ба, цаашид импортлогчдынхоо тоог нэмэгдүүлэхээр зорьж буй аж. Иймд тус улсын Газрын тос, байгалийн хий, гангийн үйлдвэрлэлийн сайд Дармендра Прадхан, "Бид өндөр чанартай коксжих нүүрсийг Монголоос, боломжийн үнээр оруулж ирэх, худалдан авах талаар Засгийн газартай нь хэлэлцэж эхэлсэн” хэмээн ярьсан байна.

Харин энэ талаар манай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Энэтхэг улсад нүүрс нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн ба энэ талаарх яриа өнгөрсөн оны намраас яригдаж эхэлсэн, одоогийн байдлаар ерөнхий үндэслэлээ хэлэлцэж буй бөгөөд тээвэрлэх маршрут зэргийг тохиролцоогүй байна гэдэг зүйлийг ярьж байгаа юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Н.ЭНХБАЯР
Н.ЭНХБАЯР
2020-01-20 10:25

ХАЛТАРУУДАА ВАГОНД АЧТАЛ ТА НАР ИХ ЮМ ҮЗНЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button