Гадаад мэдээДЭЛХИЙ

Bad Bunny-гийн Super Bowl-ийн хагас цагийн тоглолтод Лэди Гага, Рики Мартин нар нэгджээ

АНУ-д 60 дахь удаагийн “Super Bowl” аваргын төлөөх тэмцээн явагдаж Seattle Seahawks баг New England Patriots багийг 29:13 онооны харьцаатай яллаа. Тэмцээний хагас цагийн тоглолтод Пуэрто Рикогоос гаралтай рэппер Bad Bunny дуулж, Лэди Гага, Рики Мартин нар түүнтэй нэгджээ. Энэ удаагийн хагас цагийн тоглолтын өнгө үзэмж нь бүхэлдээ Латин Америк соёл байв. Тэрбээр тайзан дээр гарж ирэхдээ испани хэлээр “Намайг Антонио Мартинез Окасио гэдэг” гэж өөрийгөө танилцуулжээ. Хагас цагийн тоглолтоор дуулсан бүх дуу нь испани хэл дээр байв.

Саяхан Грэммийн шагнал гардуулах ёслолоос Шилдэг цомгийн шагналыг хүртсэн Bad Bunny-гийн хувьд “Super Bowl”-ийн хагас цагт дуулсан нь томоохон амжилт боллоо. Түүний тайзан дээр Аликс Эрл, Карди Б, Жессика Алба, Педро Паскал зэрэг одод бүжиглэж байв. Bad Bunny-гийн тоглолт АНУ-д ихээхэн улс төржсөн асуудал болсон. Зарим консерватив үзэлтнүүд түүнийг хагас цагийн тоглолтод дуулах болсныг шүүмжилж, Ерөнхийлөгч Доналд Трамп хүртэл Bad Bunny-г муу сонголт гэж байсан юм. Трамп энэ жилийн хагас цагийн тоглолтыг үнэхээр муухай болсон байна гэж сошиал хуудас дээрээ шүүмжилжээ.

Эх сурвалж: ABC News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button