УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН: Том төслүүдийн зардлыг төсвөөс гадуур авч үзэх нь төсвийн нэгдмэл байдалд харшилна

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Гадаад зээллэгээр хэрэгжиж буй томоохон төслүүдийн зардлыг төсвийн хязгаараас гадуур авч үзэх нь улсын төсвийн алдагдлыг нэмэгдүүлнэ. Иймд өргөн баригдаад буй хуулийн төсөлтэй холбоотой асуудлыг УИХ дахь намын бүлгээр хэлэлцэж, ахин байр сууриа нэгтгэнэ гэв.

АН-ын нарийн бичгийн дарга А.Батпүрэв "Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцэж байх хооронд улсын өсөв санхүүгийн системд ноцтой эрсдэл учруулж болзошгүй хуулийн төсөл өргөн баригдаад байна. Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд Газрын тосны үйлдвэр зэрэг гурван том төслийн зарцуулалтыг улсын төсвийн хязгаараас гадуур авч үзэх юм байна. Эдгээр төслийн цаана нийт 3.5 тэрбум орчим ам.долларын гадаад зээл, зардлын асуудал яригдаж байгаа. Энэ ДНБ-ний 10-15 хувьтай тэнцэнэ. Ийм хэмжээний мөнгийг төсвөөр гадуур авч үзэх нь төсөв нэгдмэл, тогтвортой байх зарчимтай зөрчилдөнө. Сүүлийн 10 жилийн наймд Монгол Улсын төсөв алдагдалтай явж ирсэн" гэлээ.

Мөн ЕНБД С.Бямбацогт "Нам дахь Фракцуудын төлөөлөл, Үндэсний бодлогын хорооны гишүүд, УИХ-ын гишүүд, Улс төрийн зөвлөлийн гишүүдтэйгээ уулзана. Өөрөөр хэлбэл, бид дотоод зөрчлөө маш богино хугацаанд давж гарах ёстой. 2028 онд ялалт байгуулахын тулд зохион байгуулалтын хувьд нэгдэж ажиллах зайлшгүй шаардлага үүссэн" гэсэн юм.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button