Ч.Лодойсамбуу: Зарим гишүүн байр сууриа өөрчилж, Хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хойш татаж байна

Ардчилсан нам 4:11 ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Туулын хурдны зам төслийг Хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг Х.Ганхуяг гишүүн санаачлаад гарын үсэг цуглуулж, 40 гаруй хүн дэмжсэн. Гэвч сонсгол хийх асуудлыг жаахан татаж байх шиг байна. Эх баригч намынхан үеийн үед ингэдэг. Эхлээд гараа далайж үзүүлдэг, нөгөөх нь нумрах юм бол хоорондоо ярилцаж, гэдийх юм бол байлдаад эхэлдэг. Гарын үсэг зурж, учиргүй дэмжиж байсан хүмүүс байр сууриа өөрчилж, санаачилгаасаа буцаж байна" гэв.
Хэрэв хууль, шүүхийн тогтолцоо хэвийн үйлчилдэг бол Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, төсвийн 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн уг асуудлыг шалгахыг шаардаж байна. Тухайлбал, Хятадын компанид урьдчилгаа төлбөр шилжүүлсэн санхүүгийн баталгааны баримтыг санхүүгийн салбарын мэргэжилтнүүд хараад шууд л хууль зөрчсөн гэдгийг нь мэднэ.
Иймд энэ асуудлыг хуулийн байгууллагууд анхааралдаа авч, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, хариуцлага тооцох шаардлагатай. Баримтууд нь бэлэн байна хэмээсэн юм.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ мэт хог шаар сонгосон монгол улс яана даа,монголын ард түмэн яагаад заавал хулгайч,шуналын тулам,лайвчдыг сонгодог юм бол сонгох сонгохдоо бүр өрөвдөж сонгоно,хулгайчийг нь магтаж сонгоно одоо больёо хулгайчдыг сонгож байна гэж баахан мөнгө үрдгээ больж ерөнхийлөгчийн засаглалтай больёоооол.......
ОДЖАРГАЛЫН ТЭЖЭЭВРҮҮД ЯМАР ИХ ХУЦДАГ БОЛОО ВЭ?УЯАГИЙ НЬ УРТХАН ТАВИАД УГААДАС АХИУХАН ЦУСЛАХААРАА МӨНХӨД ОРШИХ МЭТ ХУЦАЖ БАЙНА.ЭНЭ ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГ ОДОО ЖААХААН ЦАДЖЭЭ АМЬДРАЛ БАЯНДАА ЧИ БАЙРАНДАА БУЦААГААД ТАВИГДАНА ТЭР ЦАГТ ГЭЦҮҮ ДЭЭ ХУУШУУРНЫ ЗАХ Ч ОЛДОХОО БОЛИХЫН ЦАГТ ӨВДӨЛ ЦӨВДӨЛХӨН ХАЯЖ ӨГНӨӨ ЧАМД
Энэ тэнэг хэрүүл хийгээд л хүн муулаад явах юм. Элбэгдоржийн гар хөл
hovdiin must sumiin hogiin hulgaich baasanjav 25 dugaar baaziin hogiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar guilagchin baasanjav