Гадаад мэдээДЭЛХИЙ

Оросууд ямар учраас бэлэн мөнгө их хэмжээгээр авах болов

Кремль санхүүгийн салбарт шинэчлэл хийх хүчин чармайлтын хүрээнд есдүгээр сарын 1-нээс цахим рублийг нэвтрүүллээ. Гэвч оросууд бэлэн мөнгө хэрэглэх нь нэмэгдэж байна.

Энэ он гарснаас хойш ОХУ дахь өрх, аж ахуйн нэгжүүдийн бэлэн мөнгөний нөөц 2.1 их наяд рублиэр буюу 25.3 тэрбум ам.доллароор өсжээ. Энэ нь дайн эхэлснээс хойших хамгийн том өсөлт болж юм. Өмнө нь 2023 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд бэлэн мөнгөний нөөц 1.8 их наяд рубль буюу 21.7 тэрбум ам.доллароор нэмэгдэж байжээ.

Тухайн үед оросууд цэрэг дайчилгаанаас зугтан гадаадын орон руу дүрвэж, Вагнер бүлэг бослого гаргасан учир бэлэн мөнгө хадгалах нь нэмэгдсэн аж. ОХУ-ын хамгийн том банк болох Сбербанк тооцоолсноор, 2026 онд гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ 3.8 их наяд рубль буюу 45.8 тэрбум ам.доллароор өсөж магадгүй байна. Хэрэв ийм хэмжээнд хүрвэл түүхэн дэх жилийн хамгийн өндөр өсөлт болно.

Бэлэн мөнгөний эрэлт нэмэгдээд буй явдалд 2023 оныхтой адил хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ. Тухайлбал ОХУ Украины дроны цохилттой тэмцэхийн тулд гар утасны сүлжээг хоёрдугаар сараас тогтмол тасалж ирсэн. Сүлжээг тасалсан үед банкны карт, банкны аппликейшн ашиглан төлбөр хийх боломжгүй. Тэр сараас хойш бэлэн мөнгөний хэрэглээ нэмэгджээ.

Москвад амьдардаг Артём “The Moscow Times” сонинд ярихдаа “Хавар хот даяар интернэтийг хаах үед карт ашиглаж болохгүй болсон. Хүнс худалдаж авах, төлбөр төлөх ганц арга нь бэлэн мөнгө байсан” гэсэн юм.

Самара мужид амьдардаг Светлана мөн энэ оны эхээр супермаркетаас хүнс авахад картаар төлбөр хийхэд үргэлж асуудал гардаг байсан гэжээ. Гэхдээ зун гэхэд интернэтийн тасалдах нь бараг зогссон байна.

Хэрэглээ ихсэхэд иргэдийн дунд үүсээд буй түгшүүр ч мөн нөлөөлжээ. Тодруулбал иргэдийн хадгаламжийг дайныг санхүүжүүлэхэд ашиглаж магадгүй гэх яриа гараад байгаа юм. ОХУ-ын эрх баригчид тийм зүйл болохгүй гэх мэдэгдэл хэд хэдэн удаа гаргажээ. Гэвч Коммунист намын дарга Геннадий Зюганов зургаадугаар сард иргэдийн банк дахь 67 их наяд рублийн хадгаламж зөвхөн банкны салбарынхныг л баяжуулж байна гэж хэлжээ. Тэр уг мөнгийг үйлдвэрлэл болон дайны хүчин чармайлтад зарцуулах санал дэвшүүлсэн юм.

Зургийн эх сурвалж: Investopedia

Москвагийн “Fora-Bank”-ийн дэд захирал Дмитрий Орлов хэлэхдээ, ATM-нээс бэлэн мөнгө ихээр авч буй нь интернэт сүлжээний тасалдал, төрийн албан тушаалтнуудын банкны хадгаламжийг царцааж магадгүй гэх түгшүүр үүсгэсэн яриануудтай холбоотой гэсэн байна. Бэлэн мөнгөний хэрэглээ нэмэгдсэн нь иргэд иргэд эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ авч буйг харуулж байна гэж тэр хэлжээ.

Мөн цэрэг дайчилгаа дахин явагдаж магадгүй гэсэн яриа гарснаар гадаад руу нүүх боломж судлах оросуудын тоо нэмэгджээ. Орос банкнуудын картаар гадаадад төлбөр хийх боломжгүй болсон тул гадаад руу нүүхээр төлөвлөж буй хүмүүс бэлэн мөнгө авч, евро эсвэл ам.долларт хөрвүүлэх шаардлагатай болох юм. Энэ нь бэлэн мөнгөний эрэлт нэмэгдэхэд тодорхой хэмжээнд нөлөөлж байна.

Аж ахуйн нэгжүүд ч бэлэн мөнгө илүү ашиглах болжээ. Үүний гол шалтгаан нь татвараас зайлсхийх. Нэгдүгээр сард ОХУ-ын засгийн газар НӨАТ-ыг 20-оос 22 хувь болгон нэмэгдүүлж, компаниудын НӨАТ төлөхийг шаарддаг орлогын босгыг бууруулсан юм.

Ийм учир жижиг бизнесүүд орлогоо албан ёсоор бүртгэлгүйгээр, ажилчид болон нийлүүлэгчидтэйгээ бэлэн мөнгөөр харьцан зардлаа багасах болжээ. Москвагаас гадна бусад хотуудад дэлгүүр, кофе шоп, зочид буудал гэх мэт бизнесүүд бэлэн мөнгөөр төлбөр хийхийг үйлчлүүлэгчдээс хүсдэг болсон байна. Зарим нь цахим төлбөрөөс зайлсхийхийн тулд бага хэмжээний хөнгөлөлт хүртэл санал болгож эхэлжээ.

Сбербанкны Санхүү хариуцсан захирал Тарас Скворцовын хэлэхдээ, банкны системээс бэлэн мөнгө гарч байгаагийн гол шалтгаан нь компаниуд бэлэн мөнгөө банканд буцаан байршуулалгүй, албан бус зах зээлийн гүйлгээнд ашиглаж байгаатай холбоотой аж.

Энэхүү албан бус эдийн засаг нь ойролцоогоор ОХУ-ын ДНБ-ий 11 хувийг бүрдүүлдэг гэх тооцоолол бий. Албан бус эдийн засаг өсөхтэй зэрэгцэн татварын зөрчил, гэмт хэрэг 2026 оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 17 хувиар өсжээ.

Энэ нөхцөл байдал банкны салбарт ч дарамт болж эхэлсэн байна. Мөнгө банкнаас гадуур эргэлдэх нь нэмэгдэхэд банкнууд хэрэглэгчдэд зээл олгоход ашиглах хөрөнгө нь багасна. Мөн засгийн газрын бондыг худалдан авахад ашиглах хөрөнгө буурах юм. Скворцов анхааруулахдаа, хөрөнгөний хөрвөх чадварын хомсдол даамжирвал Төв банкнаас арга хэмжээ авах шаардлага үүсэж магадгүй аж.

Эргэлдэж буй бэлэн мөнгөний хэмжээ асар их өссөн харагдаж болох ч хувиар нь авч үзвэл арай өөр дүр зураг харагдаж байна. Нэгдүгээр сараас долоодугаар сарын хооронд гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 11.7 хувиар өссөн нь 2023 оны түвшинтэй ойролцоо байгаа юм. Цар тахлын оргил үед эргэлдэх бэлэн мөнгөний хэмжээ 22.4 хувийн өсөж байжээ.

Мөн бэлэн мөнгө ОХУ-ын нийт мөнгөний нийлүүлэлтэд эзлэх хувь нэг их өөрчлөгдөлгүй 15 хувь хэвээр байна. Москвад байрлалтай Егор Сусин “Сүүлийн үед бэлэн мөнгөний зах зээлд эзлэх хувь буурч байсан хандлага өөрчлөгдсөн. Гэхдээ улирлын чанартай хэвийн хэлбэлзлийг тооцвол ерөнхий дүр зурагт онцгой зүйл ажиглагдахгүй байна” гэсэн юм.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Оюука
Оюука

Татвар нэмэхээр тойрох,бултах арга өргөн хэрэглэнэ, ЭЗ -ийн хувьд маш муу дохио том хямрал болох нээ! Мөнгө хэвлээд эхэлбэл зогсохгүй гинжин урвалд ордог яваандаа цаас болно гэсэн үг!

Зочин
Зочин

Belen mongonii hereglee ussun ni zugeer neg heregleenii oorchlolt bish, irgediin itgel bolon aidas tai holbootoi yum shig sanagdaj baina

Зочин
Зочин

Цахим рубль нэвтрүүлсэн ч иргэд нь эсрэгээрээ бэлэн мөнгө рүүгээ буцаад байгаа нь сонирхолтой юм

Зочин
Зочин

Интернэт тасрахаар картаа ашиглаж чадахгүй болох нь хүмүүсийг бэлэн мөнгө нөөцлөхөд хүргэж байгаа нь ойлгомжтой

Зочин
Зочин

Turiin bodlogoos bolj irged ni belen mongo hadgalah shaardlagatai bolj baigaa ni bas l hetsuu nuhtsul yum daa

Зочин
Зочин

Дайн гэдэг зөвхөн фронт дээр биш эдийн засаг, банк санхүү, иргэдийн өдөр тутмын амьдралд хүртэл ийм дарамт үүсгэдэг нь харагдаж байна

Зочин
Зочин

Цахим төлбөр хөгжөөд байхад бэлэн мөнгөний эрэлт нэмэгдэж байгаа нь нөхцөл байдал ямар байгааг харуулж байна

Зочин
Зочин

Жижиг бизнесүүд татварын дарамтаас зугтаж бэлэн мөнгө ашиглаж эхэлж байгаа нь далд эдийн засгийг улам томруулах эрсдэлтэй

Зочин
Зочин

Belen mongo banknaas garch irgediin gar deer ih hemjeegeer ochih tusam banknii zeeliin bolomj ch bas bagasah ni oilgomjtoi

Зочин
Зочин

Хүмүүсийн хадгаламжийг дайны санхүүжилтэд ашиглаж магадгүй гэсэн айдас хүртэл үүссэн гэхээр итгэлцлийн асуудал нэлээд гүнзгий байна

Зочин
Зочин

Бэлэн мөнгө нэмэгдсэн гэхээр шууд эдийн засаг сүйрч байна гэж ойлгож болохгүй, нийт мөнгөний нийлүүлэлтэд эзлэх хувь нь хэвээр байгаа гэдэг нь бас чухал

Зочин
Зочин

Албан бус эдийн засаг томрох тусам татварын орлого багасч, банкны системийн хөрвөх чадварт ч дарамт ирэх нь сөрөг талтай

Зочин
Зочин

Ene bol irged tur zasagtaa her ih itgej baigaag haruulah neg turliin uzvvlelt yum shig sanagdlaa

Зочин
Зочин

Цахим рубль болгоод л бүх асуудал шийдэгдэхгүй, хүмүүсийн итгэл, интернетийн найдвартай байдал, эдийн засгийн орчин хамгийн чухал юм байна

Зочин
Зочин

Mungu banknaas garch irgediin gar deer ochood baih ni banknii zeel olgolt bolon hurungu oruulaltd ch nuluuluh magadlaltai

Зочин
Зочин

Компютерийн програман төхөөрөмжөөр монгол хүмүүсийн секс хийж бгааг өөрсдөд нь мэдэгдэлгүү бичиж аваад гадаадийн гаж донтой баячуудад өндөр үнээр зардаг

Зочин
Зочин

Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох энэ үед л улс хөгжинө

Зочин
Зочин

Хувхай хүүрэн Путин ч үлэмжийн сайхан Орос орныг ч үнсэн товрог болголоо л доо.

Зочин
Зочин

Банкны системд итгэх итгэл бага болоод ирэхээр хүмүүс мөнгөө өөр дээрээ барихыг илүүд үздэг юм байна

Холбоотой мэдээ

Back to top button