Сэтгэлзүйн дархлааг өөртөө бий болгоё

Бүх зүйл сайн сайхан болно гэж өөдрөг сэтгэлээр гэр гэртээ үр хүүхэд, ахмад хөгшид, гэр бүлийнхээ гишүүн бүрийн бие ба сэтгэлзүйн сайхан байдал буюу сэтгэцийн эрүүл мэндийн хамгаалах хариуцлагатай, хүлээцтэй, тэвчээртэй хамгийн гол нь хайр, хайраараа бие биенээ бүлээцүүлж халуун дулаахан гэр орондоо хамаг жаргалаа хуваалцах цаг хугацааны эргэлтийн хэсэгхэн мөч ирсэн үргэлжилсээр л байна.
- Сандарч тэвдэх зүйл үгүй. Цахилгаан мэдээ дамжуулж, шуудан орж утсаар ярьдаг үе саяхан байлаа. Хүн бүр гартаа ухаалаг утастай, холыг ойр болгож, мэдээллийг цаг алдалгүй хүргэж, нүүр нүүрээ харан жаргал зовлонгоо хуваалцаж, дэлхийн мэдээг цаг алдалгүй сонсдог энэ үед интернет орчинд бид хамтдаа байна.
- Бидний нийгмийн харилцаа хязгаарлагдаагүй.
- Бидний мэдээлэл авах боломж нээлттэй.
- Бидний бие биендээ сэтгэл тавих чин сэтгэл хумигдаагүй
- Бидний нэг нь нийтийнхээ төлөө цохилох зүрх оршиж байгаа энэ үед:
Бид улс улсдаа түгжигдэн, уужуухан сайхан сэтгэлээр, бачимдал бухимдлаар сандралдалгүйгээр
Бие даасан улсынхаа хүүхэд, залуус, хөгшид хүн нэг бүрийг хайрлан хамгаалах цаг иржээ.
Сэтгэлээр баян байж, хайраараа бие биенээ мялааж, сэтгэлээ зориулдаг хайртай хүмүүстэйгээ хамтдаа гэртээ байх хамгийн сайхан.
Сэтгэл санаагаа тайван байлга. Бусдыг дагаж сандрахгүй, нийгэмд сэтгэлзүйн паникыг хэт хөөрөгдөхгүй, айл өрх бүр сэтгэлзүйн дархлааг өөртөө бий болгоё.
Маск зүүх, гараа угаах нь хэвшил болох үүрэгтэй. Монголын сайхан нутаг ус, ургамал ногоогоор тэжээгдсэн малчидын хөдөлмөөр мах сүүгээр тасрахгүй. тариаланчдынхаа хөдөлмөөр үр тариа нь тасрахгүй буянтай улс бид. Бүтэн хоёр жил түгжэгдсэн ч халуун хошуутай малын буян барагдахгүй. Сийрэг тархай сууршилтай, сэрүүн сайхан салхилах агаартай, цэвэр тунгалаг устай, есөн эрдэнийн баян нутагт түгжигдсэн азтай улс бид.
Өрх бүрийн насанд хүрэгчид сэтгэлзүйн тайван байдлаа хадгалж, сэтгэлзүйн дархлаагаа бэхжүүлж үр хүүхдүүд минь тайван амгалан байна.
Айл өрх бүрийн, цаашилбал Монгол улсын нийт хүн амын сэтгэлзүйн сайн сайхан байдал, сэтгэцийн эрүүл мэндэд насанд хүрсэн иргэн бүрийн хувь нэмэр байх ёстой.
ЭХ СУРВАЛЖ: Б.Жавзан Сэтгэлзүй Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш сайн байна. Сэтгэл зүйчид эрүүл мэндийн салбарынханаас дутахгүйажиллах нь чухал байна. Ард иргэдээ тайван бай гэж хэлэх нэг өөр. Жинхэнэ сэтгэл зүйчийн зөвлөлгөө хэрэгтэй байна. Сэжгээр өвдөнө, сэтгэл зүйгээр эрүүлжинэ.
Сэтгэл зүйч нар телевиз, болон сошиал орчинд идэвхитэй ажиллаж ард иргэддээ туслах нь зүйтэй. Дайнд ороход хүртэл дуу хөгжим хэрэглэж цэргүүддээ урам зориг, эрч хүчийг өгдөг кино байдаг. Иога, бариа заслынхан мөн цэгэн иллэг, хялбар дасгалу
Хялбар дасгалуудыг телевизээр зааж эрүүл байх, биеийн эсэргүүцэлээ сайжруулахад нь дөхөм болговол , эмгүй эмчилгээ болох бусуу. Чадах бүхнээрээ эмч сувилагч нартаа туслая. Алтан гартай эмч нарынхаа хүчинд бид 3 сая гаран бллсон шүү дээ
Монголын буддийн шашны бүх хийдийн лам нар ажилчдад нь баярлаж байгаагаа илэрхийлье Хүн ам нягт нийслэл хотод маань байсхийгээд л цас орж агаар цэвэршин, салхи гарч байгаа нь муу бүхнийг хийсгэн цэвэрлэж байгаа болов уу.
Буддийн шашны хийд лам нар маань зогсоо чалөөгүй ном хурж аврал хайрлаж байгаад итгэж байна. Бурхан багшийн сургаал номлол аугаа хүчтэй билээ. Тарнийн хүч орон зай цаг хугацаа харгалзалгүй үйлчилдэг нь одооны гар утас телевизээс өмнө байсан
Бурхан багшийн сургаал номын хүчээр Монгол хүн ковид 19 өөр өвдөхгүй байх магадлал ч бас бий байх шүү. Болохгүй болсон үедээ Хичнээн олон хүн засал хийлгээд сайхан болдгийг санах хэрэгтэй. Гэхдээ одоо хийд рүү явж журам зөрч гээгүй юм шүү.
Лам нартаа л битүүхэн баярлаж байгаагаа хэлж дуулгаж сэтгэлийн урам өгч байгаа юмаа.