Нийгмийн

“И Март” дэлгүүрт зөрчлийн тухай хуулиар торгууль оногдууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох бусад төрийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон. 

Тус чиг үүргийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагваар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “И март” дэлгүүрт махны үнэ нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар “И март” дэлгүүр нь 3 дугаар сарын 11-ний өдөр хоньны махны үнийг 1 кг тутамд 1200-аас 1350 төгрөгөөр, үхрийн махыг 1 кг тутамд 1300-аас 1700 төгрөгөрөөр тус тус нэмсэн нь тогтоогдсон. 

Улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь “И Март” дэлгүүрт Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдууллаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Terbish
Terbish
2020-03-14 05:03

Lhagva e tetgeverte evteihen baij bgad garaarai , 1t e mart mahni une yaaj togtoohiig heregtegchiin baiguulga togtooh u ? Esvel ursulduunuur haraad bna u davamgai bdaltai aj ahui negj bish sht aj ahui negjiihen ene ued bolomjooro l ajilajbn

иргэн
иргэн
2020-03-14 08:23

За тэгээд хэдээр торгож яаж арга хэжээ авсан т�##�аараа мэдээлээрэй. Сү-гийн арганд орсон уу? араанд нь зуулгасан уу? Ард түмэндээ нэг ойлгогдохоор сайхан буу х�##�чихдаа...Лхагваа даргаа....

Зочин
Зочин
2020-03-14 09:07

guulin ulsiin delguuriig hooj garga

зочин
зочин
2020-03-14 13:14

Ганц мах ч биш бараг бүх барааныхаа үнийг их бага хэмжээгээр нэмсэн байсан шд. Соба гээд гоймон байнга авдаг, гурван мянга гаруй л байсан, 2 хоногийн өмнө авахаар орсон чинь дөрвөн мянга гаргачихсан байна лээ.

Холбоотой мэдээ

Back to top button