ДЭЛХИЙ
Бразилын Ерөнхийлөгчийн давтан шинжилгээний хариу сөрөг гарчээ

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн коронавирусийн давтан шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Тэрээр /2020.01.13/-нд эхний шинжилгээнийхээ хариуг сөрөг гарсан талаар мэдэгдсэн юм.
Бразилын Ерөнхийлөгчийн хамтаар АНУ-д энэ сарын эхээр очсон хэвлэлийн төлөөлөгч Фабио Вайнгартены шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан Ж.Болсонаруг дагалдан явсан бүх хүнээс шинжилгээ авсан аж.
Ж.Болсонаругийн гэр бүлийн гишүүдийн шинжилгээний хариу сөрөг гарсан бол түүнийг дагалдан явсан 12 төлөөлөгчөөс халдвар илэрсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: reuters.com















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.