Нийгмийн

ДЭМБ “ибупрофен” эмийг уухгүй байхыг сэрэмжлүүллээ

Шинэ коронавирусээр халдварласан байж болзошгүй хүмүүс халуунаа бууруулах зорилгоор үрэвслийн эсрэг үйлчилгээтэй “ибупрофен” эмийг ихээр уух болсон байна.

Гэвч тус эм нь коронавирусийн үед халуун бууруулах үйлдэл нь үйлчлэхгүй эсрэгээрээ шинж тэмдгийг хүндрүүлэх магадлалтай тул иргэдийг дур мэдэж уухгүй байхыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн байна. Одоогоор тус эмээс болж хүн нас барсан нотолгоо үгүй ч, эрүүл мэндийн байгууллагаас энэ тухай нэмэлт судалгааны ажлыг эхлүүлээд байгаа аж.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд тус эмийн оронд “ацетаминофен”-ийг уухыг санал болгож байгаа аж. Ацетаминофен нь өвчин намдааж, халуун бууруулдах үйлчилгээтэй байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button