НИЙГЭМ

“Сөүлээс үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсээс коронавирус илрээгүй”

Өнөөдөр /2020.04.04/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Үүгээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,

“Өчигдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 265 хүн ирсэн. Тэдний 64-г нь ХӨСҮТ-д тусгаарласан. Шинжилгээний хариу маргааш, хамгийн хурдандаа өнөө орой гарна.

Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүсээс 37-г нь ХӨСҮТ-д тусгаарлан шинжилсэн. Тэднээс коронавирус илрээгүй байна.

Тандалтын зорилгоор Монгол Улсын хэмжээнд уушгины хатгалгаагаар хэвтэн эмчлүүлж буй хүмүүсээс шинжилгээ авахад мөн илрэхгүй байгаа.

Амар зочид буудалд тусгаарлагдаж буй 152 хүний давтан шинжилгээг өнөөдөр хийнэ. Хариу сөрөг гарвал тэднийг гаргаж, ор өрөөгөө суллан бэлтгэнэ.

Эмчлүүлж буй 12 тохиолдлын биеийн байдал тогтвортой байна” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button