“Шинж тэмдэг илрээгүй 47 халдварын тохиолдол бүртгэгдсэн”

Өнөөдөр /2020.04.05/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус яамны Гадаад хамтын ажиллагааны дарга Б.Янжмаа,
“Сүүлийн 24 цагт Испани улсад 7,200 гаруй шинэ тохиолдол нэмэгдлээ. Иймд дөрөвдүгээр сарын 11-нд дуусах байсан онц байдлын хугацааг хоёр долоо хоногоор сунгахаар болсон байна. Мөн нас баралт болон эрчимт эмчилгээнд орох өвчтнүүдийн тоо бага зэрэг буурах болжээ.
Италид иргэддээ заавал амны хаалт зүүх, байхгүй бол ам, хамар тагласан ороолт зүүх тушаал гаргалаа. Үүнийг дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэл дагаж мөрдөх юм байна.
БНХАУ-д халдварын 30 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 25 нь гадны орноос зөөвөрлөгдөж орж ирсэн. Мөн шинж тэмдэг илрээгүй 47 халдварын тохиолдлыг бүртгэн, эмчилж байгаа юм байна” гэлээ.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.