Л.Мөнхтүшиг: Япон, Испани, АНУ-ын нийт ДӨРВӨН иргэн ирсэн нь үнэн

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газраас гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан монгол иргэдийн талаарх мэдээллийг өглөө.
ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг “Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6,313 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Тухайлбал,
- Эрүүл мэндийн шалтгаантай 84
- Ахмад настан 271
- Жирэмсэн 32
- Орон байргүй болж байгаа гэх шалтгаантай 378
- Оюутан 811
Санхүүгийн нөхцөл хүндэрсэн шалтгаанаар 4,000 орчим иргэн Монгол Улсдаа ирэхээр хүсэлтээ гаргаад байна. Улсын онцгой комиссын гуравдугаар сарын 20-ны хуралдаанаар тусгай үүргийн онгоцоор гадаадын ямар иргэдийг авчирч болох тухай тодорхой чиглэл өгсөн. Үүний дагуу дипломат Элчин сайдын яамны ажилтан, тэдгээрийн гэр бүл болон Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон, Монголд оршин суудаг иргэдийг журмын дагуу авчирсан байгаа. Энэхүү журмын хүрээнд Токиогийн нислэгээр гадаадын дөрвөн иргэн ирсэн. Тодруулбал япон хоёр, Испаниас нэг, АНУ-аас нэг иргэн ирсэн. Тэдгээрийн хоёр нь хүүхэд” гэсэн тайлбарыг өглөө.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.