Нийгмийн

Гэртээ тусгаарлах шаардлагыг биелүүлээгүй иргэнийг зөрчлийн хуулиар арга хэмжээ авна

Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Шуурхай штаб ээлжит мэдээллээ хийлээ.

Өмнөговь аймгийн харьяат 20 хүн тусгаарлалтад байсан ба нэг хүнийг Ханбогд суманд, 19 хүнийг бусад аймаг болон Улаанбаатар хотод байршуулжээ. Эдгээр хүмүүс тусгаарлалтын 21 хоногоо гүйцээгээд гэртээ тусгаарлагдах болсон байна.

Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт нийт зургаан хүн гэртээ тусгаарлагдаж байгаагийн хоёр нь Цогтцэций суманд, дөрөв нь Даланзадгад хотод байгаа аж. Гэртээ тусгаарлагдах хүмүүст сургалт, мэдээлэл өгсөн ба тэдгээр хүмүүсийн биеийн халууныг өдөрт хоёр удаа хэмжиж, өөрийгөө тусгаарлах үүрэг, зөвлөмжийг өгч гарын үсэг зуруулж авчээ.

Өмнөговь аймгийн Шуурхай штабаас мэдээлснээр өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Даланзадгад хотод тусгаарлагдаж буй хүмүүсийн нэг нь гадуур гарч, өөр нэг хүн бусдыг цуглуулж архи уусан байна.

Эдгээр хүмүүс гэр бүлийнхээ гишүүдээс хүртэл өөрийгөө тусгаарлах шаардлагатай. Хүмүүсээс 1-2 метр хол байх ёстой. Аяга, тавгаа тусдаа ашиглах хэрэгтэй. Гэртээ гаднаас зочин оруулахгүй, гэрээсээ гарч бусад айл руу очихгүй байх шаардлагатай. Гэртээ агаарын солилцоо хийж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмолжуулах хэрэгтэй. Түүнчлэн гэртээ хөл хорионд буй иргэд утсаа байнга асаалттай байлгаж, эмнэлгийн ажилтнуудын дуудлагад хариулж байх ёстой.

Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол тусгаарлалтын хоног дууссаны дараа Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна хэмээн Өмнөговь аймгийн Шуурхай штабаас анхааруулж байна.

https://www.facebook.com/omnogovi.gov.mn/videos/223112105431089/?t=0
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button