НИЙГЭМ

Д.Нямхүү: Замын-Үүдэд сэжигтэй НЭГ тохиолдол илэрсэн

ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр Замын-Үүд суманд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 28 хүнээс коронавирус илрээгүй. Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 83 хүнд тандалт шинжилгээ хийж байна.

Мөн Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд оруулсан. Түүний ойрын хавьтал болох 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулсан. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээний хариу сөрөг гарсан” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button