УЛС ТӨР

“Эмо” гишүүн

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өчигдөр /2020.04.09/ Сонгинохайрхан дүүрэгт “Тэсо” корпораци хууль зөрчин бэлэг тарааж буй асуудлаар мэдээлсэн. Тэрбээр, “Сонгинохайрхан дүүрэгт өдөр бүхэн Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлийг улс төрийн нам эвсэл, тэндээс нэр дэвшихээр горилж буй хүмүүс хийж байна. “Тэсо” корпораци хүртэл хөнгөлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг кампаничлан тарааж байна. Мөнгө төгрөг, гурил боовоор хуурсан энэ үйлдлээ зогсоогооч” хэмээсэн юм.

Харин “ТЭСО” ХХК-ийн зүгээс “Х.Нямбаатар гишүүн худал мэдээлэл тараалаа. Бид нэр хүндээ сэргээлгэнэ” хэмээн хариу мэдэгдэл гаргасан.

Үүний хариултыг ч Х.Нямбаатар гишүүн орхисонгүй. Тэрээр өнөөдөр /2020.04.10/ өглөөний 07 цагт өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан “ТЭСО” намайг хурдан шүүхэд өг” хэмээн эморчээ.  

Тэдний эл сөрсөн мэдэгдлүүд сонгуулиас үүдэлтэй гэж харагдах аж. “Тэсо” корпорацийн удирдлага болох О.Цогтгэрэл нь АН-аас нэр дэвшихээр яригдаж буй хүмүүсийн нэг. Сонгинохайрханчууд 2016 оны УИХ-ын сонгуульд Х.Нямбаатарыг гишүүн болгож байсан билээ. Чухам энэ цэг дээр тэдний мэдэгдэл огтлолцож байгаа юм.

https://www.facebook.com/Nyambaatar/posts/1478260509001695

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Нэр дэвшигчдэд одоо хямд төсөр зүйлээр саналыг нь авахад гэр хорооллын иргэд л тохирч байгаа нь үнэн шүү дээ. Ер нь төр засгаас гэр хорооллыг өөд татахгүй байгаа нь бас цаанаа бодлоготой байдаг юм бишүү. Сонгуульд санал авахад хэрэгтэй.

Зочин
Зочин

Ийм мэтийн гарын бэлгэнд хууртахаа больсон цаг шүү. Гэр хорооллынхон гэж басаад яахав.

Холбоотой мэдээ

Back to top button