Нийгмийн

М.Энхсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов

Монгол Улсын сайдаар ажиллаж байх хугацаандаа стратегийн ач холбогдол бүхий тавантолгойн орд газрыг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж гадаадын аж ахуйн нэгжид 60 жилийн хугацаанд өгөхөөр санаархсан хэмээн буруутгагдан яллагдагчаар татагдаад буй М.Энхсайханд холбогдох гэмт хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг долоо хоногоор хойшилжээ.

М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо (Баянгол дүүргийн Засаг даргаар 2012-2016 он ажилласан) нь шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадахгүй болсон гэдгээ нотолсон эмнэлгийн магадлагаа ирүүлсэн, М.Энхсайханы шинээр хөлсөлж авсан өмгөөлөгчид болох Ч.Эрдэнэбат, Г.Бат-Отгон нар хэргийн материалтай танилцах хүсэлт гарсныг харгалзан үзэж урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан байна.

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлээд байгаа бөгөөд түүнийг гэм буруутай хэмээн шүүх үзсэн тохиолдолд 15 хүртэлх жилийн хорих ял оноох хуулийн заалттай аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хурдан шийдээч

ккк
ккк

ккк. ашгүй дээ .ерөнхийлагч уурсаж байгаа волов уу? ккк

Холбоотой мэдээ

Back to top button