НИЙГЭМ

“Х.Бат-Ялалт өлсгөлөнгөө зогсоогоогүй, түүнийг нэр дэвшүүлэхгүйн тулд хорилоо”

Өнөөдөр /2020.04.10/ иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг цагдан хорьсон асуудлаар мэдээлэл хийлээ.

Үүгээр тэд ҮАБЗ-ийн гишүүд болох Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатарт нарт хүсэлт хүргүүлж буйгаа мэдэгдэв. Тэд Х.Бат-Ялалттай өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй, эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлэх хэлбэрээр харьцаж байгаа явдлыг шүүмжилж, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг шаардаж байсан юм.

Ард түмний штабын дарга Б.Жагар:

“Х.Бат-Ялалт өлсгөлөн зарлаад 15 хонож байна. Давхар эхнэр, хүүхэд нь шахалтад орсон. Яагаад үнэний төлөө дуугарсан хүн бүрийг ингэж цагдан хорьдог юм бэ. Энэ хүнд эрхий нь эдлүүлж, харж үзээч гэсэн хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүлж байна.

Үүнийг улстөртэй холбож ярихаас өөр арга алга. Х.Бат-Ялалт иргэдийнхээ шаардлагаар сонгуульд нэр дэвших боломжтой байсан. Түүнийг цагдан хорьж, өлсгөж, үхүүлж байж сонгуульд оролцуулахгүй байх бодлого барилаа гэж харж байна” гэлээ.

Хэвлэлийн бага хурлыг үеэр сэтгүүлч, “ШШГЕГ-аас Х.Бат-Ялалтыг хоёр өдөр өлсгөлөн зарлаад зогсоосон гэж мэдээлсэн. Энэ худал юм уу?” гэж асуув. Үүгээр Х.Бат-Ялалт нь одоо хэр өлсгөлөнгөө зогсоогоогүй, хуурай өлсгөлөн зарласаар байгаа гэж хариуллаа.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шантаажчинг хэн дэмжих юм. Санал хувааж бас мөнгө авах санаатай биз.

Холбоотой мэдээ

Back to top button