НийгмийнНИЙГЭМ

Ж.Бямбадорж: Г.Загдаа 2018 оны байдлаар 800 гаруй сая төгрөгийн санхүүжилт авсныг нь шалгах хэрэгтэй

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Д.Загдаа нарын утасны бичлэг цахим орчинд задарсан. Ж.Бямбадоржо өнөөдөр хэвлэлд хандлаа.

Тэрбээр “Юуны өмнө би өөрийгөө хамгаалахын тулд хэвлэлд хандаагүйг онцолъё. ХЭҮК өдөр, шөнөгүй, ямар ч үед ажилладаг. “Зөв амьдрах ухаан” төвтэй холбоотой ийм материал бидэнд байна. Олон асуудал бий. Г.Загдаа өөрөө надтай холбогдсон. 2018 онд би өөрөө очиж, төвтэй нь танилцсан. Гэр оронгүй, архины хамааралтай хүмүүсийг асарч, тойглож байгаа нь зөв. Ерөнхий сайд ч гэсэн “Зөв амьдрах ухаан”-д очиж байсан шүү дээ. Гэтэл төд удалгүй гомдол тасрахаа больсон. Манайх Ганбаяр гишүүнээр ахалсан шалгалт явуулсан. Үүнийг Г.Загдаа фэйсбүүкээрээ цахим хуудсандаа цацсан шүү дээ. ХЭҮК Монголын бүх байгууллагад шалгалт явуулж, хүний эрхийн төлөө ажилладаг. Гэтэл дийлдэхгүй нэг газар гарсан нь “Зөв амьдрах ухаан”, 2019 оны нэгдүгээр сараас хойш.

Аргаа бараад бид цагдаа, прокурорт хандсан. Чимээгүй байж байгаад хариуг нь 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд өгсөн. Заналхийлэх шинжгүй гэсэн хариу ирсэн шүү дээ. Үнэндээ “Зөв амьдрах ухаан” төвд боолын нийгэм л тэнд байна. 21 дүгээр зуунд шүү дээ. Төрийн шийдвэрийг гүйцэтгэх гээд очихоор нь оруулдаггүй газар шүү дээ. Г.Загдаа төрөөс ганц ч төгрөгний санхүүжилт авдаггүй гэдэг. Гэтэл 2018 оны жилийн эцсийн байдлаар улсаас 800 гаруй сая төгрөгийн санхүүжилт авсан шүү дээ. 2013 онд 265 сая, 2014 онд 171 сая, 2015 онд 81 сая, 2016 онд 30 сая, 2017 онд 24 сая төгрөг тус тус олгосныг ХНХЯ-наас олж мэдсэн. Төр иргэдээ анхааръя гэж байгаа бол үүнийг шалгах хэрэгтэй, арга хэмжээ авах ёстой. Тэгсэн мөртлөө Г.Загдаа төвийнхөө хүмүүсийг хувиасаа тэжээж байгаа гэдэг. Ахмад настай хүмүүсийнхээ тэтгэврийг өгдөггүй, ажил хийлгээд цалинг нь өгдөггүй гэх гомдол ирдэг.

Нэг бид гэнэтийн шалгалт хийсэн. Тэр үеэр нэг эмэгтэйн нүд нь хөхөрчихсөн байв. Манай ажилтан асуухад нь “Загдаад зодуулсан” гэсэн. Гэтэл дараа нь Г.Загдааг ХЭҮК-ийг шүүхэд өгсөн. Өөрсдийг нь гүтгэсэн гэдэг үндэслэлээр. Өнөөх зодуулсан гэсэн иргэн нь айсандаа ч тэр үү “Тийм юм болоогүй” гээд ярьснаа үгүйсгэсэн. Тийм л юм болсон.

Бид хоёрын яриа бүхий утасны бичлэг бий. Энэ бичлэгээр намайг бүтэн жил дарамталсан. Би уг нь Г.Загдаатай 40 гаруй минут ярьсан юм шүү дээ. Чи дандаа уурлаж, уцаарлан, бухимдаж, хүмүүстэй зүй бус харьцах юм. Битгий тэгж бай гээд эвтэйхнээр ойлгуулахыг хичээсэн төдий. Гэтэл тэр бүхнийг тасдаад, эвгүй ойлгогдохоор эвлүүлсэн байна. Түүнийгээ над руу байнга илгээн, бүтэн жил дарамталсан. Тэр яриан дээрх хоолой минийх мөн” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нөгөө хүн нь саатуулагдсан болохоор одоо өөрийгөө зөвтгөх болжээ. Энэ асуудалд ХЭҮК хариуцлага хүлээх хэрэгтэй. Та одоо суудлаасаа буугаад тэтгэвэртээ гарна уу.

нэзочинрээ
нэзочинрээ

.энэ хүн өөрөө маш но той юм ярьсан.тэтгэвртээ гарахгүй сандалын бөглөөс хииж байна гэж хардаг. энхбаярт яаж долигнож сүүдэр нь юм шиг зурагтаар гардаг байсандаа.хүнд долигнохын хичээлииг зурагтаар үзүүлдэг байв.

Молом
Молом

Одоо сайхан бухаж эхлэж байх шив дээ тарвага бямба. Угийн новшийн төгцөг шдээ

нэзочинрээ
нэзочинрээ

оросын их өрииг тэгэлэхэд эхэр татан уйлж энхбаярыг магтаж үнсэж долоогоод л байсанаа.дараа ньмуулж байсаншүү. маш мухай долигнуур долдой этгээд загдаа нь мөнгө авсан эсэх нь сонин биш өөриигөө хамгаалж бу ёоз нь энэ.

зочин
зочин

энэ хүн ер нь санаачлагаараа ажил хийдэг юм уу. Нэг хэрэг мандаад ирэхээр л ажилласан дүр эсгээд гараад ирэх юм. Чимгээ Содномдорж 2-ын хэрэг гараад ирсэн чинь бас нэг гарч ирээд л алга болсон

Ганаа
Ганаа

Хэн нь ч үнэн яриад байгааг ойлгохоо больчихлоо. Загдаа улсаас 1 ч төгрөг авдаггүЙ, чухам л өөрөө тэр архичин орон гэргүй нөхдүүдийг гэр оронтой байлгаж тэжээдэг л гээд байдаг. Бодвол их л баян, өгөөмөр билэг танхай хүн шиг...

иргэн
иргэн

хаана хүний эрх зөрчигдөж бна монголд л бна.яасан их даргад дуртай новш вэ.оршуулаган дээр чин л дурсагдаад өнгөрнө.эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэвэл өөрт чин л хэрэгтэй

zochin
zochin

zailaasai

хаха
хаха

Зайлаад өгөө наад суудлаасаа үхжийж л салах гээд байдаг өвгөнүү?

нэзочинрээ
нэзочинрээ

ойлгож ядах юмгүй энэ зөнөг мөнгө өгсөн гэж байна .өнөөх нь мөнгө авч байгаагүй өөрөө тэжээдэг гэж байсан.тэгвэл төриин энэ их мөнгииг хэн идэж завшсан бэ. өнөө тэнэг өвгөнөө уурлуулаад төриинхөн өөрсдөө завшаад мангартуулаад байнауу

нэзочинрээ
нэзочинрээ

гомдол гаргасан төриин 1⃣7⃣хаагч.зодуулсан гэж гомдол га14цагдаа нарыг бүгдииг нь шалгах.ер нь тэр хүүхэнч сэтгэциин өвчтэй байх. үзүүлэх хэрэгтэй.тэмбүү гм өвчин тиим болгодог гэдэг юу ярьж буйгаа ч мэдэхгүй зальтнуудын золиос байхаа.

Зочин
Зочин

Шүү дээ шүү дээ миний ойлгосон зүйл ердөө энэ

нэзочинрээ
нэзочинрээ

ажил хииж байсан бол тэр үед шалгаж идсэн уусан байсныг илрүүлсэн юм бол арга хэмжээ авахгүй.яасан зөнөгөө хуваагаад идчээд нуужээ чи.чи өөрөө бас нуун дарагдуулсан хам нь цугбайх ёстой.200цагдаагаар бариул.өнөөхөөсөө том дарга цөөн цагдаа

нэзочинрээ
нэзочинрээ

том даргыг загдаагаас олон цагдаа барихгүй бол нэр хүнд унагаж байна.гэж уйлна зөнөг чинь.

ЗочинЗочин
ЗочинЗочин

ene hun odoo tetgebertee garaad saihan jargaj suuh nas shuudee

Иргэн
Иргэн

Ийм өвгөн болцон хүнийг зайлуулалдаа наад чинь идэхээс өөр зүйл хийхгүй байна өөрийг нь шалгаачээ тэр 800 саяыг загдаа аваагүй гээд байхын шалгадаг газар нь шалгаад мөнгө угаасан хэргийг олж тогтоо!!!

Зочин
Зочин

Нууцаар бичлэг хийж олон нийтийн хэрэгслээр тараах нь өөрөө хууль зөрчсөн хэрэг. Бичлэгээрээ дарамталж бсан бол бүр хэрэг нь нэмэгдэнэ. Цаад хүний зөв ч бай, буруу ч бай, нууцаар бичлэг хийх нь хуультай.

Зочин
Зочин

Загдаа мөнгө авсан байсан ч ядарсан хэддээ хүртээгээд явж байгаа байлгүй төрийн мөнгийг гэр бүлээрээ хумсалж тансаглан үрэн таран хийж байгаа биш яаадгын

Холбоотой мэдээ

Back to top button