ҮСХ: Тэмбүүгээр өвчлөгсөд өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар нэмэгджээ
Өнөөдөр /2020.04.13/ Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2020 оны 3 дугаар сарын нийгмийн салбарын статистик үзүүлэлтийг танилцууллаа.
ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД



Улсын хэмжээнд 2020 оны эхний улиралд 18 530 эх амаржиж, 18 663 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 295 (1.6%)-аар, төрсөн хүүхэд 311 (1.7%)-ээр тус тус өсжээ.
Нас баралт 3 956 болж, өмнөх оны мөн үеэс 348 (8.1%)- аар буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 5.6, нас баралт 1.2, ердийн цэвэр өсөлт 4.4 байна.


Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний улиралд 9434 болж, өмнөх оны мөн үеэс 721 (7.1%)- ээр буурахад, салхин цэцгээр өвчлөгчид 1357 (46.2%)-гоор, цусан суулгаар өвчлөгчид 495 (55.5%)-
аар, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 204 (52.4%)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин мөөгөнцрөөр өвчлөгчид 679 (2.6 дахин)-өөр, тэмбүүгээр өвчлөгчид 581 (42.7%)-ээр, трихомониазаар өвчлөгчид 386 (37.3%)-гаар, гонококкт халдвараар өвчлөгчид 156 (11.5 %)-гаар өсжээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр, 2020 оны 3 дугаар сарын байдлаар харвал бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1656 болж, өмнөх сараас 329 (24.8%)-өөр, цусаар дамжих халдварын тохиолдол 35 болж, 1 (2.9%)-ээр тус тус нэмэгдэж, харин амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 497 болж, 124 (20.0%)-өөр, гэдэсний халдварт өвчин 96 болж, 20 (17.2%)-оор тус тус буурсан байна.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.5 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 20.2 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.3 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.5 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6.4 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 5.0 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 4.5 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 3 дугаар сард өмнөх оны эцсээс 2.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.6 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 19.3 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.1 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 3 дугаар сард өмнөх сараас 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.0 хувиар ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 3.6 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Бусад дэлгэрэнгүй статистик мэдээллийг дараах холбоосоор хүлээн авах боломжтой: https://drive.google.com/file/d/1pyMp_9xAylVvWVGqaJTKXF9iQancPyaa/view?fbclid=IwAR3a9lXGd4BmBEoDl2bqU60ubtl7rdpDNAV8u9D4sjbW0hPyPLQ_065KXyk











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүртгэлгүй жилгүйчүүдийн тоо гаргаач.