УЛС ТӨР

Төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлэх хуулийн төслийг МАН-ын бүлэг хэлэлцэнэ

Өнгөрөгч баасан гарагт /2020.04.10/ Улсын их хурлын дарга Г.Занданшатар Коронавирусийн акт буюу цар тахлын эсрэг хуулийг хэлэлцэж эхлэх талаар мэдээлсэн.

Мөн төсөвт тодотгол хийх эрхийг Засгийн газарт олгох тухай хэлсэн.

Тэгвэл өнөөдрийн УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд бүлгээс гаргасан саналыг тусган маргааш УИХ-д өргөн барих юм байна.

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг боловсруулсан бөгөөд санал авахаар Засгийн газарт хүргүүлээд байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button