Б.Пүрэвдорж: Сумын иргэд 10 хувийн татвар төлдөг ч, НӨАТ-ын сугалаанд оролцож чадахгүй байна

УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудлыг авч хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.
Тэрээр, “МАН-ын зарим гишүүн болох Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт нараар ахлуулсан ажлын хэсэг НӨАТ-ын татварыг арван хувь хэвээр байлгах, НӨАТ-ын буцаан олголтыг 7 хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. Энэ нь амьдрал дээр буюу ялангуяа сумдад хэрэгжихгүй байна. 60 дэлгүүртэй суманд хоёрхон дэлгүүр НӨАТ-ын талон өгдөг. Тиймээс сумын иргэд НӨАТ-ын сугалаанд ч оролцож чаддагүй. Сумын иргэд арван хувийн татвар төлсөн хэвээр байна. Тэгсэн хэрнээ НӨАТ-ын буцаан олголт авч чадахгүй байгаа юм. Тиймээс энэ долоо хоногт хэлэлцэх жагсаалтад энэ асуудлыг хэлэлцэхээр оруулсан” гэлээ.
Мөн тэрээр, “Манай намын зөвлөл өнөөдөр хуралдаж, дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцсэн” гэлээ.
Нэгдүгээрт, 2020 оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэл ямар байгааг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа ажиллахаар боллоо.
Хоёрдугаарт, эдийн засагт яаралтай арга хэмжээ авах тогтоолын төслийг АН-ын зөвлөл Засгийн газарт өргөн барьсан. Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар энэхүү төсөлд хариу өгөхийг шаардаж байна.
Гуравдугаарт, гадаадад ажиллаж, амьдарч байгаа ард иргэдийнхээ талаар ямар арга хэмжээ авах талаар манай нам дээр судалгаа явагдаж байгаа. Энэ асуудлыг анхаарлын гадна орхигдуулж болохгүй юм.
Дөрөвдүгээрт, НӨАТ 10 хувь байгааг 5 хувь болгож бууруулах миний өргөн барьсан төслийг хэлэлцлээ.
Сумын иргэд НӨАТ-ын баримт авч чадахгүй байгаагаас 10 хувиараа хохирсоор байна. Хэрэв үүнийг буулгавал иргэдийн санхүү хүндэрсэн энэ үед хамгийн зөв алхам болох юм хэмээлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene asuudliig hurdan shiideesei 5% yaraltai bolgoh heregtei
Сугалааг хүмүүс шударга бус но-той явагдаг гэдэг дэлгэрэнгүй тайлбарлаж явуулмаар байна . Улиралд орсон НӨАТ баримтаас сугалааг заавал тодоруулж баймаар байна . Хамгийн их НӨАТ баримт олгосон компани гэж шалгаруулж байхаар , иргэдийг шалга