УЛС ТӨР

Ц.Баатархүү: Намуудыг санхүүжилтээ ил тод болгож, нийтэд зарлах санал гаргаж байна

Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээлэл хийлээ.

Тэрээр, “Монгол Улсын өнцөг булан бүрт байгаа Ардчиллын үйл хэргийг улам бэхжүүлэх үйлст хүчин зүтгэсэн хүмүүст, Ардчилсан намаас тустаа гарч нам байгуулсан улс төрчдөд хандан 2020 оны сонгуульд нэгдэн өрсөлдөх саналыг хүргүүлж байна. Ялалтын төлөө хамтрах хүмүүст манай намын үүд хаалга нээлттэй.

Мөн улс төрийн намууд санхүүжилтийн асуудлаа ил тод болгох гэх саналыг хүргүүлж байна. Олон нийтэд санхүүжилтээ ил тод мэдээлэхийг уриалж байна. Улсын аудитын байгууллага нэг нэр дэвшигчээс гарах сонгуулийн зардлын хэмжээг гаргачихсан. Улс төрийн нам өөрийн дүрмээр хандив тогтоох хууль дүрэм бий. Сонгуульд зардал гарна гэдгийг аудитын байгууллага тогтоочхоод байхад бусад намууд энэ санхүүжилтийг хаанаас олж авч байгааг ил тод болгох хэрэгтэй.

Нэр дэвшигчид 100 сая төгрөгийн санхүүжилтээ хаанаас босгосон гэдэг нь ил тод биш байна. Ардчилсан нам бол санхүүжилтийн тайлангаа шилэн болгосон. Энэ манлайллыг бий болгосон бөгөөд бусад намууд бас энэ жишгээр яваасай гэсэн санаачилгыг хүргүүлж байна. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тавдугаар сарын 17-нд эцэслэн тодорсны дараа санхүүжилтийн тухай тодорхой мэдээлэл олон нийтэд ил тод болох болно” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

60 тэрбумын багасгасан хувилбарыг хэрэгжүүлж буй АН ыг сонгуульд орохыг нь хориглох хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button