УЛС ТӨР

“Ч.Улаан өөрийн нэр дэвших Сүхбаатар аймгийн ноолуурыг 105 мянгаар авч байна”

ШИНЭ эвслээс Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, цаг үеийн асуудлаар мэдэгдэл, тайлбар хийлээ.

ШИНЭнамын дарга, “ШИНЭ” эвслийн тэргүүн Ж.Батзандан: “Эвсэл тарсан гэсэн мэдээлэл тарсан. Л.Болд гишүүн ирэх долоо хоногт тусгаарлалтаас гарч, ажилдаа орно. БНН-ын дарга Б.Жаргалсайхан орон нутагт томилолттой ажиллаж байгаа учир өнөөдрийн хуралд ирж амжсангүй. ШИНЭ намыг задарсан гэх мэдээллийг залруулж өгөхийг хэвлэлийнхэн та бүхнээс хүсэж байна. Урт цагааны эрх нь зөрчигдсөн иргэдийн төлөөлөл өнөөдрийн манай хуралд оролцсон. Гурван шатны шүүхийн шийдвэр гарчхаад байхад Хотын удирдлагууд ус, цахилгааныг нь тасалсан хэвээр байж, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед иргэдийн эрх ашгийг хохироож байгааг бид эсэргүүцэж байна.

Мөн Засгийн газраас ноос ноолуурын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь малчдыг ялгаварлан гадуурхсан үйл ажиллагаа болж байгааг манай намын ажлын хэсэг орон нутагт ажиллаж, баталгаажууллаа. Архангай аймагт ноолуурыг 90 мянгаар, Баян-Өлгийн малчдын ноолуурыг 75 мянгаар авна гэж байгаа. Ч.Улаан сайдын дахин нэр дэвших Сүхбаатар аймагт л ноолуур 105 мянга, бусад аймгуудад 75-80 мянган төгрөгөөр авна гэсэн шийдвэр гараад, хэрэгжиж байна. Энэ бол иргэдийг ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг. Түүнчлэн Ардчилсан нам 100 сая төгрөг төлбөл нэр дэвших эрхээ авна гэж гишүүдээ ялгаварлан гадуурхаж байгааг бид эсэргүүцэж байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zocvhin
Zocvhin

ene ubgun odoo bolimoor yum. uchnuun jil said hiilee. odoo ach zeegee haraad gertee suumaar yum. hugshin hun baij dandaa hor nairuulaad yamarch tsaddaggui shunal be?

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

Улаан сайд өөрийн аймгаас ноолуур өндөр үнээр авч төсвийн мөнгө үрж байхад АН нэр дэвшигчээс 100 сая төгрөг авах нь зөв юм бишүү. Улсын хөрөнгө үрж байгаа биш хувь хүн өөрөө өгч байгаа мөнгийг авахад. Мөнхэрдэнэ шиг тэнэгээс битгий аваарай

Зочин
Зочин

Тэр урт цагааны балиар орчныг өөрчлөх ёстой. Битгий улс төржүүлээд бай. Урт цагааны араар нь яваад үзээч. Сонгууль дөхөхөөр л ард түмэнд хайртай баатар болчих юм.

Зочин
Зочин

Ene uvgun ulsiin mungiig uuriinhuu songuuliin surtalchilgaand ashiglaad bgaan bishuu. ATG yu harj bnaa. Mash yaraltai zogsooh heregtei busuu.

Зочин
Зочин

энэ нэг улаан өвгөн насаараа төрөөс идэж уулаа, уяач энэ тэр гэсэн одоо болох байлгүй, Сүхбаатарчууд уг нь ухаантай хүмүүс, Хүрэлсүх арай дэвшүүлэхгүй блгүйдээ

Zochin
Zochin

Сүхбаатар аймгийхан олон жил улааныг сонгосон олон жил ядуу амьдарж байгаа даа

Хүрэлсүх
Хүрэлсүх

Сүхбаатарчууд 2020 оны сонгуульд АН ы Батсууриа сонгохоор шийдсээн, Улаан залуу эхнэртэйгээ хамт жарга даа...

Үнэн шүү
Үнэн шүү

Жинхэнэ сонгуулийн шоу да ХАА -н биржийн Баатар гэгч нь Өвөрхангайн чэнж Луухаан Төмрөө гэгчтэй хамт л Хэнтийд ирж архидаад Дорнодын Хөлөнбуйр Булган суманд ноолуур авч явна.Ноднин энэ 2 хүн хамтдаа баруун аймагт бас л хамт явж бсан

Гэрэл
Гэрэл

Энэ Улаан гуайг одоо ёстой гаргахгүй биз дээ? Салхи оруулахгүй бол нөгөө л зөнөцөн өвгөд болимоор юм даа.Өөрсдөө явчих хэрэгтэй.Цаана чинь өчнөөн сайхан эдийн засаг ч хууль ч нар бн.Доржханд.Ганболд, ...гээд

Холбоотой мэдээ

Back to top button