УЛС ТӨР
ТБХ: Татварын буцаан олголтын 70 хувьд хүргэх хуулийн төслийг хэлэлцэж байна

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.14/ хуралдаан болж байна. Яг одоо “Татварын буцаан олголт 20 хувь байгааг 70 хувьд хүргэх хуулийн төсөл”-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Оюундарийн санаачилсан хуулийн 15.2.1-т албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох гэснийг 70 гэж, 15.13-д заасан буцааж олгох албан татвар болон урамшуулал нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн сар, улирал, жилд улсын төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 30 хувиас хэтрэхгүй байна гэснийг 40 болгохоор тусгажээ.
Гишүүд хуулийн төслийн танилцуулгатай холбоотой асуулт асууж байна.
Өнөөдрийн хуралдаанаар
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2019.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь 2019.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат нарын 21 гишүүн 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар, 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат, 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Төрийн аудитын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайлан тус тус хэлэлцэхээр товлоод байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.