УЛС ТӨР

2020 оны сонгуульд 45 тэрбум төгрөг ЗАРЦУУЛНА

Дэлхий нийтийг хамарч буй шинэ коронавирусийн халдвараас шалтгаалж хойшлохгүй л бол найм дахь удаагийн УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сарын 24-нд болно. Ямартай ч сонгуулийн бэлтгэл ажлууд цаг хугацааны хуваарийнхаа дагуу үргэлжилж байна.

Сонгуульд төсвөөс багагүй мөнгө зарцуулагддаг. Сонгуулиас сонгуулийн хооронд зарцуулах мөнгө нь нэмэгдсээр өдгөө бүр 20 гаруй тэрбумаар яригддаг болоод байгаа.

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нийт 20.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөв баталжээ. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 16.5 тэрбум төгрөг зарцуулах аж. Ингээд 2020 оны сонгуульд нийт 45 тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн үг юм.

Түүнчлэн сонгуультай холбогдуулан

  • Цагдаагийн ерөнхий газарт - 1.0 тэрбум
  • Улсын бүртгэлийн ерөнхий газарт - 4.8 тэрбум
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар - 0.1 тэрбум төгрөг төсөвлөхөөр төлөвлөсөн байна.  

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Шаравын Баярсайхан
Шаравын Баярсайхан

Ингэж болохгүй л дээ, шударга сонгууль явуулах, сонгуулийг хэвийн явуулах нөхцөл бүрдээгүй байна. Мөн хяналт тавих ТББ-дад зөвлөмж, сургалт явуулах чиглэлээр мэдээлэл ирүүлээгүй байна!!

Холбоотой мэдээ

Back to top button