УЛС ТӨР
УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх хүсэлтийг ТББХ дэмжлээ

Өнөөдөр /2020.04.15/ УИХ-ын гишүүн Б.Батзоригийн УИХ-ын даргад гаргасан чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг асуудал дээр эсрэг байр суурьтай буйгаа илэрхийлсэн бол бусад гишүүд үг хэлсэнгүй.
Ингээд санал хураалт явуулахад ТББХ-ны 11 гишүүнээс 10 нь дэмжжээ. УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх хүсэлтийг цааш парламентаар эцэслэн шийднэ.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.