Нийгмийн

"ОХУ-д шинээр 3388 тохиолдол бүртгэгдлээ”

ЭМЯ-наас коронавирусийн талаарх ээлжит мэдээлэл хийлээ.

Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл  дараах мэдээллийг өгөв.

“Дэлхийн 213 оронд 2 сая гаруй хүн халдвар авч хагас сая гаруй хүн эдгэсэн байна. БНХАУ-д 34 шинээр бүртгэгдсэн. Гол төлөв гадаадаас ирсэн иргэдээс халдвар илэрсэн бөгөөд үүнээс 30 нь ОХУ-д зорчсон хүмүүс байна. ОХУ-д халдварын тархалт өндөр байна. 24 цагийн дотор 3388 хүн халдвар авч, 28 хүн нас барсан нь хамгийн олон халдвар бүртгэгдсэн тохиолдол болжээ. 18-35 насны хүмүүс өвчлөх нь их байгаа аж. Гэрийн дэглэмд байсан 200 хүнийг тусгаарласан байна. Эдгээрээс 50 хувь нь шинж тэмдэггүй байж байгаад, хоёр дахь долоо хоногоос нь хүндэрч эхэлж байна” гэлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Сүүлийн 24 цагт коронавирусийн тархалт өндөр байгаа орнуудад өвчин багасах хандлага ажиглагдлаа. Нас баралтаараа Франц хамгийн өндөр буюу 15 хувьтай байгаа бол Италид 12, Испанид 10 хувь байна. Эмнэл зүйн туршилтад 90 гаруй орны 900 гаруй хүн ороод байна. Мөн хүчилтөрөгийн эмчилгээ, хиймэл амьсгалын аргуудыг эргэн харж хэрэгцээг нь орлох аргуудыг судалж байгаа. Сүрьеэ, халдварт саагийн вакцин нь коронавирусээс хамгаалах нь тогтоогдоогүй тул ДЭМБ-аас халдвараас сэргийлэх зорилгоор эдгээр вакцин хийхийг санал болгохгүй байна. Одоогоор гурван вакцины туршилт эхэлсэн бөгөөд 70 гаруй хувийн боловсруулах шатанд явж байна” гэдгийг хэллээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button