Д.Эрдэнэбат: Төсөв 300 орчим тэрбумаар тасраад байна

УИХ дах АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-ын дарга Г.Занданшатар шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв.
Эрүүл мэндийн зардлын төсвийг тусгайлан баталж, гадаадад байгаа иргэдэд мөнгөн дэмжлэг үзүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг зайлшгүй авах, экспортын үйл ажиллагаа хийдэг компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зэрэг долоон шаардлага багтаж байна.
Тэрбээр “Өнөөдөр цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал, хийгдэж байгаа ажлын талаар бид байр сууриа илэрхийлж, шаардлагаа дахин нотолж байна. Экспортын борлуулалт огцом тасарч төсвийн орлого тасарч байгааг эрх баригчид ярихгүй байна. Нүүрсний борлуулалт өнөөдрийн хүртэл жигдэрч чадаагүй байна. Өнөөдөр төсөв 300 гаруй тэрбумын алдагдалтай явж байна. Цар тахлын үед аж ахуйн байгууллагууд шар махтайгаа хатаж байна. Үүн дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Тариалан эрхлэлт, хөдөө аж ахуйг дэмжих 150 тэрбум төгрөгийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол тариаланчид бас хүнд байдал орж байна. Бид тайвширч болохгүй. Засгийн газраас зарим амралтын газар, фитнесийн үйл ажиллагааг сэргээх талаар хэлэлцэж байгаа аж. Үүнийг сайтар бодолцох хэрэгтэй. Ардчилсан намаас гадаадад байгаа иргэдэд 500 ам.долларын тэтгэмж олгох санаачилгыг гаргасан. Оросоос ирсэн 13 оюутнаас коронавирус илэрсэн нь гадаадад байгаа оюутнууд ямар эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байгааг харуулж байна” гэв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
чамайг болон чам шиг лаларуудыг хулгай битгий хий, авилга битгий ав, улс орныг битгий сүйрүүлээд бай гэж 20 гаруй жил гуйлаа. Тэгээд яасан ?
Гүзээ толгойт минь ээ, та нар тэр идэж цөлмөсөн мөнгөө эргүүлээд тушаачих. Та нарын шаардах ер багадаагүй. Ажиллахгүй, зүгээр л шаарддаг, тэгээд төрийн эрхэнд гарна. Байнга төсвийн мөнгө луйвардана. Больз үз.
чамд энэ асуудал түй хамаагүй
Энэ муу хулгайч бүүр баярлачихсан байна.