УЛС ТӨР
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төсөлд Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг тусгажээ.
Энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар дэмжсэн билээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.