Чуулган: Сайжруулсан түлшний үйлдвэрийн төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг хуулийн төсөлд Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг тусгажээ.
Энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар дэмжсэн билээ.
Сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг олонхын саналаар дэмжлээ.
Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.