НИЙГЭМ
ХЭҮК, Нээлттэй Нийгэм Форум хамтран “ZOOM”-ээр зохион байгуулсан цахим уулзалт хакердуулжээ

Хүний эрхийн Үндэсний комисс, Нээлттэй нийгэм форум хамтран “COVID-19 ба Хүний эрх” сэдэвт цахим уулзалтыг өнөөдөр /2020.04.16/ Zoom аппликэйшнээр зохион байгуулсан юм. Гэтэл тус цахим уулзалт дундаа хакердуулсан хэрэг гарчээ.
Тодруулбал, тухайн хуралд оролцож байсан оролцогчдыг хэлэлцэх үеэр “Zoom”-ийн хуралд гадны хэрэглэгч урилгагүйгээр орж ирж, доромжилсон зүй бус бичлэгийг гаргасан байна.
Иймд албан байгууллагууд цаашид "Zoom” аппликэйшн ашиглаж, мэдээллээ алдахгүй байхад анхаарна уу.
Б.УЧРАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.